Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй 2023 оноос хойш тус холбоо ямар ажлууд хийсэн, БОУАӨ-ийн яамтай гэрээ байгуулж, ажилласны үр дүнгийн талаар ярилцлаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нэг холбоотой жил бүр гэрээ байгуулж, хамтран ажилладаг. Энэ нь тэнцвэргүй байдал үүсгэж, төр нэг холбоонд давуу эрх олгож байна гэж Монголын аялал жуулчлалын холбоо үзэж, хоёр удаа шүүхэд ханджээ.
-Манай байгууллага хэзээ, ямар үндэслэлээр байгуулагдсан бэ?
-Манай байгууллага 2023 онд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсны дараа үүсгэн байгуулагдсан. Энэ хуулийг 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр баталсан. Тус хуулийн 26.1-д “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо – нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь бүх оролцогчдоос бүрдэж байгуулагдана” гэсэн заалт бий.
Аялал жуулчлалын салбарын оролцогч гэхээр тур оператор, агент, зочид буудал, жуулчны бааз, хөтөч-тайлбарлагч, жолооч, нутгийн иргэн, гар урлаачид, сувенир бүтээгчид, багш, судлаачид, агаарын тээврийн компаниудыг хэлж байгаа юм.
Эдгээр төлөөллийг оролцуулан манай холбоог байгуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгсөн. Ингээд яам 2023 оны долоодугаар сарын 1-нд салбарын бүх оролцогчдын дунд хурал зарлаж, мэргэжлийн холбоо байгуулахад оролцохыг уриалсан. Яам энэ хурлыг АЖТХ ийн 32 р зүйлд заасны дагуу зохион байгуулалтыг хариуцаж, танхимаар хангаж, зар мэдээллийг түгээн ажилласан.
Салбарын төлөөлөгчид хуралдаж, хурлын тэргүүлэгчдээ дотроосоо сонгосон. Нэг сарын дараа буюу 2023 оны наймдугаар сарын 21-нд манай холбоо Улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч, албажсан. Манай байгууллагын статус нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд. Манай холбоо ийм статустай найм дахь байгууллага болсон юм билээ.
Салбар салбарт нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулсан байдаг. Ийм статус авахын тулд нэгдүгээрт, тухайн салбарын хуульд нэр зааж суусан байх ёстой. Жишээлбэл, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн холбоо нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд байдаг. Бүгд л хуулийн дагуу чиг үүрэг авч хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн байгууллагууд юм.
Холбоог салбарын төлөөллүүд үүсгэн байгуулж, Удирдах зөвлөлөө сонгосон. Удирдах зөвлөл ажлын албаа байгуулдаг. Нэг ёсондоо засаглал нь салбар дотроосоо бүрддэг гэсэн үг.
Саяхан Үндэсний аудитын газрын нийцлийн аудитын шалгалтад орлоо. Хуульд мэргэжлийн холбоо жил бүрийн IV сарын 1-ний дотор нийтэд тайлангаа тавих ёстой гэж заасан.
Долоодугаар сар нь манай салбарынхны хувьд хамгийн завгүй үе байдаг учраас дахин хуралдах нь зөв гэж үзээд 2023 оны аравдугаар сарын 25-нд дахин хурал хийсэн. Үлдсэн хүмүүстээ сонгуулиар дахин нэр дэвших эрх олгосон. Удирдах зөвлөл 29 хүний бүрэлдэхүүнтэй. Дээр дурдсан бүлэг бүрийн төлөөлөл багтсан. Үүний дараа ажлын албаа байгуулж, гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулсан. Би 2023 оны аравдугаар сарын сүүлээс ажиллаж байна.
Удирдах зөвлөлийн сонгуулийг хоёр жил тутамд хийдэг. 2025 оны арванхоёрдугаар сард Удирдах зөвлөл сонгогдсон. Мөн Хяналтын зөвлөлд есөн гишүүн ажиллаж байна. Тэд мөн л салбарын хүмүүс. Манай бүх бичиг баримтыг Хяналтын зөвлөл жилд хоёр удаа шалгадаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил бүр дотоод аудитын шалгалт хийдэг.
Саяхан Үндэсний аудитын газрын нийцлийн аудитын шалгалтад орлоо. Хуульд мэргэжлийн холбоо жил бүрийн дөрөвдүгээр сарын 1 ний дотор олон нийтэд тайлангаа тавих ёстой гэж заасан. 2024 оны ажлын тайлангаа бид 2025 оны нэгдүгээр сард цахим хуудсаар дамжуулан танилцуулсан. 2025 оных мөн цахим хуудсанд бий. Хяналтын зөвлөлийн тайланг ч цахим хуудаснаас авч үзэх боломжтой. Бид олон нийтэд нээлттэй байгууллага.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО – НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ХУУЛИЙН ЭТГЭЭД НЬ БҮХ ОРОЛЦОГЧДООС БҮРДЭНЭ
-Одоо хэдэн гишүүн байгууллагатай вэ. Аялал жуулчлалын тухай хуулиар та бүхэнд ямар эрх, үүрэг өгсөн бэ?
-700 гаруй гишүүн байгууллагатай. Аялал жуулчлалын тухай хуулиар бидэнд тур оператор, аяллын агентын үйл ажиллагааг бүртгэх эрх, үүрэг өгсөн. Энэ ажлыг өмнө нь Монголын Аялал Жуулчлалын Холбоо хийдэг байсан. Гэтэл энэ чиг үүрэг манай холбоо руу шилжсэнтэй холбоотойгоор гомдол, бухимдал тэдэнд байдаг.
Тус холбооны удирдах зөвлөлд байсан зургаан хүн манай Удирдах зөвлөлийн гишүүнээр давхар байсан. Гүйцэтгэх захирал нь энэ байгууллагыг үүсгэн байгуулах хурлын санал тоолох комиссын даргаар ажилласан.
Тухайн жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн төвийг татан буулгасан. Тус төв жил бүр алдагдалтай гардаг байсан тул тухайн үеийн сайд Б.Бат-Эрдэнэ татан буулгасан юм билээ. Бид ч Аялал Жуулчлалын Хөгжлийн төвд шүүмжлэлтэй ханддаг байсан. Төр данхар байсан, мэргэжлийн холбоодын хийдэг ажлыг энэ төв урьд нь гүйцэтгэж ирсэн. Төр янз бүрийн ажлуудаасаа чөлөөлөгдье гэж бодсон уу, мэдэхгүй байна.
Энэ ажлыг өмнө нь Монголын Аялал Жуулчлалын Холбоо хийдэг байсан. Энэ үүрэг манай холбоо руу шилжсэнтэй холбоотойгоор гомдол, бухимдал тэдэнд байдаг.
-Гол нь та бүхэнд энэ эрхийг олгохдоо хуулийн дагуу байсан уу?
-Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 онд батлах үйл явцад Монголын Аялал Жуулчлалын Холбооныхон өөрсдөө оролцсон. Ажлын хэсэгт нь байсан. Хэлэлцүүлэгт нь ч байсан нь баримттай. Протоколтой, тушаалтай үйл явдал. Энэ үеэр тусгай зөвшөөрөлтэй байх, байхгүй тухай маргаан манай салбарынхны дунд өрнөсөн. Монголын аялал жуулчлалын холбоо тусгай зөвшөөрөлтэй болох нь зөв гэж үзсэн. Харин бид үүнийг хүнд суртал үүсгэнэ, компаниудыг боомилно, гарааны компаниудад боломж олгохгүй гэж үзсэн.
Иймд бид тухайн үед тусгай зөвшөөрлийн тухай заалтыг эсэргүүцэн, 2022 оны 12 сарын эхээр хэвлэлийн хурал хийж, хуулийн төслийг байнгын хорооноос татуулсан. Бид салбар доторх бүх оролцогчийн дуу хоолойг сонсох ёстой гэж үзсэн.
Ингээд өмнөх ажлын хэсгийг задалж, аймгуудаас, багш судлаачдаас, хөтөч тайлбарлагч, жуулчны бааз, зочид буудал, тур агент, тур операторын төлөөллөөс санал авч, 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсгийг дахин байгуулсан. Хуучин ажлын хэсэгт нь зөвхөн Монголын Аялал Жуулчлалын Холбооны төлөөлөл багтсан байв.
Хуулийн төслийг олон удаа хэлэлцсэн, үе шат бүрд Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл ажилласан. Мөн энэ хуульд “мэргэжлийн холбоо” гэсэн томьёоллыг тэд өөрсдөө төсөлд бичүүлэхэд байлцсан. Тэр нь протоколд бий. Энэ бол эрх ашиг, сонирхлын субьектив маргаан.
Түүнээс биш бид тэдний огт хийдэггүй байсан ажлыг аваагүй, манай салбарт хуулиар далайлгасан зүйл болоогүй. Тэд хуулиар далайлгасан гэж үзэж байгаа бол яагаад хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан юм бэ. Салбарын олонхын саналаар гараа өргөж, протоколтой бүх саналыг ажлын хэсгийнхэн хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй болгох боомилох саналыг тэд гаргаад явж байсан шүү дээ.
Тэд салбарт олонх болж чадаагүй, тэдний үзэл бодлыг дийлэнх нь дэмжээгүй. Бид төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх гэрээг салбар холбоодын хүсэлтийн дагуу байгуулсан тул яам холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн байгуулсан.
Хуулиар далайлгасан зүйл болоогүй. Тэд хуулиар далайлгасан гэж үзэж байгаа бол яагаад хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан юм бэ.
-Тухайн үед ямар мэргэжлийн холбоод үүсгэн байгуулахад оролцсон бэ?
-Монголын аялал жуулчлалын холбоо, Хөтөч-тайлбарлагчийн холбоо, Зочид буудлын холбоо, Жуулчны баазуудын холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоод, Мэргэжлийн тур операторуудын холбооны төлөөллүүд, ТХГНутаг дахь менежмент хэрэгжүүлэгч ТББ, Ан агнуурын холбоо, буюу тухайн үед үйл ажиллагаа нь тогтворжсон салбарын бүхий л холбоодын төлөөллүүд манай үүсгэн байгуулагч болсон.
“Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо” шүхэр нь болж, олон холбоо нэгдэж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Чиглэл бүрийн мэргэжлийн холбоодын төлөөллүүд хамтран хүсэлтээ өгч эхэлсэн. Тухайлбал адал явдалт үйл ажиллагаа явуулдаг холбоод нэгдээд манайд элссэн. Рафтинг, Усанд шумбалтын холбоо, Уулчдын холбоод нэгдээд Адал явдалт аяллын салбар холбоо болж орж ирсэн. Учир нь АЖТХуулиар өндөр эрсдэлтэй аяллын холбоо эдгээр хөтчийг үнэмлэхжүүлэх үүрэг хүлээсэн.
Мөн аймгийн холбоодын хүсэлтийг авч эхэлсэн. Тэд салбар холбоо байгуулах хүсэлтээ бидэнд гишүүдтэйгээ хуралдаад дүрмээ нийцүүлээд, гишүүдийнхээ зөвшөөрөл, хүсэлтийг авч, нэгтгээд өгдөг. Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо 2003 онд үүсгэн байгуулагдсан. АЖТХуулийн жуулчны хөтөч тайлбарлагчийн үнэмлэх олгох эрхийг тэр холбоо хэрэгжүүлэх гэх мэт.
Салбар холбоо болсноор гишүүнчлэлийн татвараас тухайн салбар холбооны гишүүд өөрсдийн гишүүдийнхээ татварыг авдаг. Одоо 17 салбар холбоотой. Хамгийн сүүлд Монголын Жуулчин тээврийн жолооч нарын холбоо, Дорноговь аймгийн аялал жуулчлалын холбоо манайд нэгдлээ.
Жуулчны баазуудын гурван тусдаа холбоо байсан нь нэгдээд, манайд элссэн. Учир нь төр эдгээр гурван холбооны алинд нь ажиллах вэ гэдэг нь сорилт байв. Бидний зорилго олон жижиг холбоог нэгтгэх юм. Яамнаас ч гэсэн бидэнд “30-аад холбоодтой ажиллахад тайлан болон өр төлбөртэй ажлуудын гүйцэтгэл, тайлангийн асуудлууд их байна, та бүхэн нэгдэх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлж байсан.
Монголын аялал жуулчлалын холбоо тусгай зөвшөөрөлтэй болох нь зөв гэж үзсэн. Харин бид хүнд суртал үүсгэнэ, компаниудыг боомилно, гарааны компаниудад боломж олгохгүй гэж үзсэн.
Өнгөрсөн есдүгээр сард манай бүх салбар хороод яаманд очиж, тайлангаа тавьсан. Ирэх жил ямар ажил төлөвлөсөн, олон улсын аль үзэсгэлэнд оролцох, хаана эвент зохион байгуулах, дотоодын аялал, сургалт, судалгааг яах вэ гэдгээ яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайд дарга нарт танилцуулдаг. Яамны Хөрөнгө оруулалт, Санхүү, Бодлого зохицуулалтын газартай хамт сууж шийддэг.
Төрийн чиг үүргийн ямар ажлуудыг хэдэн төгрөгийн төсвөөр гүйцэтгэснээ ч тайлагнадаг. Ажил тус бүрийн тушаалыг яамнаас гаргаж, гэрээ дүгнэсэн акт зурдаг. Ажлаа дуусгаад санхүүгийн бүх баримтаа хавсарган дотоод аудитад нь өгдөг. Тэд бичиг баримтын бүрдэл хангасан гэж үзвэл яамны Бодлого зохицуулалтын газар Санхүүдээ өгч, тэндээс Төрийн нарийн бичгийн даргаар хянуулдаг. Хяналтын ийм дамжлагууд бий. Бид гурван жилийн хугацаанд нийт 55 тайлан шалгуулсан.
Яамны аялал жуулчлалын хөтөлбөрт туссан ажлуудыг төрийн бус байгууллагууд гүйцэтгэж байна. Урьд нь ч ийм байсан. 2022 онд буюу манай холбоог байгуулахаас өмнө төсөв өссөн. Ч.Номин сайд “Монголд зочлох жил” гэж зарлан, олон ажил төлөвлөсөн юм билээ. Монгол Улсаа эерэг байдлаар сурталчилсны үр дүнд “Go Mongolia”-гийн нөлөө өсөж, манай улсад ирсэн жуулчдын тоо нэмэгдсэн.
2015 онд ITB Берлин олон улсын үзэсгэлэнгийн түнш орноор оролцохдоо найман тэрбум төгрөг зарцуулсан гэдэг яриа байдаг. Тэр тайланг салбарынханд нээлттэй тавиагүй. Мөн “Mongolia nomadic by nature” гэсэн уриаг сонгохын тулд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад нэг сая ам.доллар төлсөн гэсэн яриа манай салбарт явдаг. Мөн л тухайн үеийн яам, газар тайлагнаагүй.
Энэ мэтээр аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд зардал гаргасан жишээнүүд бий. Энэ салбарт огт мөнгө олгодоггүй гэдэг нь ташаа мэдээлэл. Гэнэт их мөнгө зарцуулаагүй. Жил бүр л маркетингдаа төсөв тавьдаг.
Олон улсын үзэсгэлэнгүүд манай яамнаас салбар холбоодод хуваарилдаг төсвийн дийлэнхийг эзэлж байна. Энэ бол Монголыг сурталчлах зардал. Японд болох үзэсгэлэнг манай Монгол-Японы аялал жуулчлалын салбар хороо хариуцдаг. Солонгос, Хятад, Европын салбарын аялал жуулчлалын холбоод нь өөр өөрсдийн зах зээлд үзэсгэлэнгээ зохион байгуулдаг. Зах зээлийн зургаан холбоо бий. Тэднээс ирсэн саналыг бид нэгтгэн яаманд өгч, яам тэр дагуу төсвөө төлөвлөж төсөөллөө гаргадаг.
Аялал жуулчлалын долоо хоног 2023 онд болоогүй. Та буруу мэдээлэл авсан байна. 2024 онд анх хийгдсэн. Ингэхдээ бид гадаадын хөрөнгө оруулалтын чуулган хийхээр төлөвлөсөн байснаа салбарын бүх оролцогч нарыг нэгтгэж дараах бодлогуудыг төр засагт хүргүүлсэн.
Үүнд: “Монголд зочлох жил”-ийн хүрээнд агаарын тээврийн либералчлал явагдаж, Зам, тээврийн яам бүх нислэгийг чөлөөлсөн, Гадаад харилцааны яам визийг чөлөөлсөн. Хөрөнгө оруулагчдад таван одтой зочид буудал, цанын бааз барих, нисэх буудлын дэргэд транзит буудал байгуулах саналыг танилцуулсан юм.
Бид зочид буудлын орны тоогоо нэмэх ёстой. Улаанбаатар хотод 4000 орчим ор бий. Нэг өдөрт манайд 10 мянган зочин багтахгүй тул олон улсын томоохон хурал хийхэд хүндрэлтэй. Ромын пап лам манай улсад айлчлахад бид үүнийг харсан. Зочид буудлын орнууд дүүрсэн. Аялал жуулчлалын ид улиралтай давхацсан учир ердөө 1000 орчим сул ор үлдсэн байв. Уг нь үүнээс илүү олон хүн ирэх хүсэлтэй байсан ч ор хүрэлцээгүй тул авч чадаагүй.
Иймээс ядаж 10 мянган ортой болж байж бид нэг сая жуулчин хүлээж авч, орлогоо бодитоор нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгтэй 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй, зургаан хувийн хүүтэй зээлийн саналуудыг хүргэж, засгаас манай салбарынханд олгох шийдвэр гарсан.
Энэ онд мөн зээл олгоно. Хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Өмнө нь 100 орчим тур оператор байсан бол одоо 450 болж өссөн. Далд байсан үйл ажиллагаанууд ил болж, албан ёсны бүртгэлтэй болсон. Манай холбоонд ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн бол бүртгэдэг. Хөнгөлөлттэй зээл авахын тулд сургалт, салбарын хурал зэрэгт оролцох шаардлага тавьдаг юм.
10 мянган ортой болж байж бид нэг сая жуулчин хүлээж авч, орлогоо бодитоор нэмэгдүүлнэ.
Мөн яамнаас цогц бодлого явуулсны үр дүнд манай салбар цэгцэрсэн. Бүх дүрэм, журмаа төрөөс салгаж авсан. Хөтчийн үнэмлэх олгох журам, зочид буудлын одны зэрэглэлийн журам, жуулчин тээврийн үйлчилгээний журам зэргийг төр мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлдэг байсан. Зарим нь хэрэгжээгүй байна.
-Өмнө нь 100 мянган төгрөг төлдөг байсан бол одоо та бүхэн жилийн 1.2 сая төгрөгийг гишүүдээс авдаг тухайд?
-Монголын аялал жуулчлалын холбоо жилийн 500 мянган төгрөгийн татвартай байсан. Би өөрөө олон жил гишүүн нь байсан. Бүртгэл буюу тур операторын нэг жилийн ангиллын гэрчилгээг 100 мянган төгрөгөөр авдаг байсан. Гэхдээ үүний тайлан тооцоо төрд байдаг эсэх эргэлзээтэй. Энэ үйлчилгээг үзүүлсний төлөө төрөөс төсөв өгдөг байсан. Манай салбарынхан ямар ч мэдээ, мэдээлэлгүй байсан тул олуулаа шүүмжлэлтэй хандсан. Нээлттэй, олон хүнд хүртээмжтэй болгоё гэсэн юм.
Одоо бид 1.2 сая төгрөгийн төлбөр аваад, талыг нь салбар холбоод руу буцаан олгодог. Харин хөтөч гэх мэт орлого багатай хувь хүмүүс 20, 150, 300 мянган төгрөгийн татвар төлдөг. 20 мянган төгрөг төлөөд мэдээлэл аваад явдаг хэсэг байна. 150 мянган төгрөг төлөөд хөтчийн шалгалтын эрх авч, таван жилийн эрхээ авдаг. 300 мянган төгрөг төлснөөр сонгуульд оролцох эрхтэй болдог.
Жолооч нар зөвхөн сургалтын төлбөр төлдөг. Байгууллагуудын гишүүний төлбөр өндөр биш. Мэргэжлийн холбооны нэг үндсэн шинж чанар нь төрөөс хараат бус байх ёстой.
-Та бүхэн салбар яамтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг болохоор хараат бус байх боломжтой юу?
-Бид гишүүнчлэлийн татвараараа ажлын албаны цалин, оффисын түрээсээ төлдөг. Иймд яамнаас санхүүгийн хувьд хараат бус. Төрөөс авсан мөнгөө салбар хороодын үзэсгэлэн, сургалт, зөвлөгөөнд зарцуулдаг. Төр өмнө нь ч холбоодтой хамтран эдгээр ажлыг хийдэг байсан. Харин одоо нэг дор нэгдсэн байгууллага буюу өөрөөр хэлбэл манай холбоотой хамтран ажиллаж байна.