gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     4.18
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 4.18
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 4.18
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын аялал жуулчлалын холбоо: Төр нэг холбоонд давуу эрх олгож байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-04-15
Twitter logo

Аялал жуулчлалын салбарт олон холбоо үйл ажиллагаа явуулдаг. Монголын аялал жуулчлалын холбоо ууган  холбоо бөгөөд 1992 онд байгуулагдсан, Монголын бизнесийн анхдагч холбоодын нэг.  

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог 2023 онд байгуулжээ. Гэвч төр буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нэг холбоотой жил бүр гэрээ байгуулж, хамтран ажилладаг. Энэ нь тэнцвэргүй байдал үүсгэж,  төр нэг холбоонд давуу эрх олгож байна гэж Монголын аялал жуулчлалын холбоо үзэж байна. Иймд тус холбоо хоёр удаа шүүхэд ханджээ. 

Тэд, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь аялал жуулчлалын төсвийн нийт зарцуулалтын 12 хувийг авч, үйл ажиллагаа явуулдаг. Мөнгө угаалтын систем үүсгэж байна. Бизнесийн холбоо атлаа төртэй өвөр түрийдээ орсон. Нэг улс төрчийн холбоо манай салбарт үүслээ. Өрсөлдөөнийг хязгаарлаж,  хэсэг хүмүүст давуу байдал үүсгэсэн гэв.  

Мөн “Аялал жуулчлалын салбарт тусгай зөвшөөрөл байхгүй. 2011 оноос хойш тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон. Бүртгэлжүүлж байгааг тусгай зөвшөөрөл гээд байна.  Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо 1.2 сая төгрөгийг гишүүн ААН-үүдээс жил бүр авдаг.  

Аялал жуулчлалын тухай хуульд мэргэжлийн нэг холбоо төрийн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. 2023 онд баталж, 2025 оноос хэрэгжиж эхэлсэн хуулийг угтан холбоо байгуулсан.          
 
Бусад улсад яамны доор хэрэгжүүлэгч агентлагууд ажилладаг. Энэ дагуу Аялал жуулчлалын хөгжлийн төвийг байгуулсан. Гадаад нэр нь Mongolia tourism organization. Гэвч 2023 онд энэ төвийг татан буулгасан. Гэхдээ 2025 оны дөрөвдүгээр сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт баланс нь хаагдаагүй буюу эрхзүйн чадамжтай байхад тус төвийн нэрийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд өгсөн.  

Учир нь Засгийн газар хооронд байгуулсан гадаад гэрээнд аялал жуулчлалын сургалтын төвийг Монголын аялал жуулчлалын төв хариуцна гэж заасан. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон гадаадад очоод өөрийгөө төрийн байгууллага буюу Монголын аялал жуулчлалын төв гэж танилцуулдаг. Энд болохоор бид төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч гэдэг. Улсын бүртгэлээс тус холбооны нэрийг өгсөн нь буруу.  

Цаашид төрийн чиг үүргийг нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх нь зөв. Эсвэл төр чиг үүргээ өөрөө хэрэгжүүлэх нь зөв. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гишүүн биш бол хилээр жуулчин оруулж болохгүй, бизнес эрхэлж болохгүй гэсэн ойлголтыг хүмүүст өгч байна.            

Өмнө нь манай холбоо жилд 100 мянган төгрөгөөр хийдэг байсан ажлыг шинэ холбоо 12 дахин их үнээр хийж байна.  

Гишүүн биш бол тэдний үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Мөн шинээр байгуулагдсан холбоог шүүмжилбэл төрийн аль нэг үйлчилгээг авч чадахгүйд хүрч, гишүүд нь дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байна. 

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 
4.1.1."мэргэжлийн холбоо" гэж салбар, эсхүл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, тухайн салбарын мэргэшсэн хүнээс бүрдсэн гишүүнчлэл бүхий холбоог;
4.1.2."мэргэжлийн нэгдсэн холбоо" гэж тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэй, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилго бүхий холбоо. 

Монголын аялал жуулчлалын холбооны байр суурьтай холбогдуулан бид Аялал жуулчлалын мэргэжлийн  холбооны удирдлагаас дэлгэрэнгүй тодруулга, тайлбар авч та бүхэнд хүргэх болно.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан