ЭМЯ-наас мэдээлэл хийж байна.
АНУ-Д БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДЛЫН 40 ХУВЬД ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Шинэ коронавирусийн халдвар дэлхийн 216 улс, орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, халдвар авагсдын тоо 12 сая 832 мянгад хүрээд байна. Халдварын улмаас 567 мянган хүн амиа алдсан бол 7.4 сая хүн эдгэрч, өчигдрийн байдлаар 4 сая хүн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт АНУ-д халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөдө тус улсын эрүүл мэндийн байгууллагуудаас халдвар авсан хүмүүсийн 40 хувьд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй байна гэжээ.
Манай улсын хувьд өчигдөр 103 хүн ажиглалтад орж, 260 хүн гэрийн тусгаарлалтад орон нийт 2988 хүн тусгаарлалтад байна.
Эдгээрээс
- 1-5 насны 198
- жирэмсэн 108
- архаг хууч өвчтэй хүн 346 байна.
7 ХОНОГИЙН ДАРААХ 2 ДАХЬ ШИНЖИЛГЭЭГЭЭР ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 7 сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374-т коронавирус илрээгүй бол гурван хүнд коронавирус илэрсэн. Эдгээр хүн долдугаар сарын 6-ны өдөр Алтанбулаг боомтоор эх орондоо ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүн байсан. Эдгээр хүнд хоёр дахь давтан шинжилгээгээр 7 хоногийн дараа илэрч байна. Бид орж ирсэн өдөрт нь амжиж сорьцоо авч, 1-2 хоногт эхний шинжилгээгээ, долоо хоногийн дараа дараагийн шинжилгээг, мөн тусгаарлалтаас гарахын өмнө шинжилгээ авдаг. Зарим тохиолдолд эмч нарын шийдвэрээр зарим хүнээс 4-5 удаа давтан шинжилгээ авч байна.
21-22 насны гурван хүнд шинэ коронвирусийн халдвар илэрсэн Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д тусгаарлан эмчлэхээр авчирч байна.
Дээр дурдсан шинжилгээ сөрөг гарсан 374 хүнийг нарийвчлан хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарласан гурван хүн, Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирж, тусгаарлалтад байсан 252 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарласан 40 хүний шинжилгээнд тус тус коронавирусийн халдвар илэрсэнгүй. Тандалтын зорилгоор 3 хүн, Алтанбулаг боомтоор ирсэн 65 хүний шинжилгээ, ачаа тээврийн жолооч нарт мөн илэрсэнгүй.
Өчигдрийн байдлаар хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. 20 настай эмэгтэй 55 хоног, 19 настай эмэгтэй 46 хоног эмчлэгдсэн. Маш олон хоног эмчлэгдэж байна. 50-аас дээш хоног эмчлэгдэж байгаа хүмүүс их байна. Эмчлэгдэх хугацаа их байгааг анхаарах хэрэгтэй 202 хүнийг эмчилж, ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээнд байна.
Биеийн байдлын тухайд 25 хүн хөнгөн, 3 хүндэвтэр, 1 жирэмсэн эмэгтэй, 1 суурь өвчтэй хүн эмчлэгдэж байна" гэлээ.