-Үзэл бодол-
Сүүлийн өдрүүдэд гарцаар гарах гэж байгаад мөргүүлж гэмтсэн, амиа алдсан хүүхдүүдийн талаарх мэдээлэл чих дэлсэж, сэтгэл эмзэглүүлэх нь ихэслээ.
Юунд ч юм яарсан жолоочид явган хүний гарцыг үл хайхран хурдаа нэмнэ. Явган хүний гарцаар гарах гэж хүлээж зогсоо иргэдийн урдуур улалзан яарах төмөр хүлгүүд салхи татуулан өнгөрнө. Улаанбаатарчууд өдөр бүр ийм дүр зурагтай таардаг. Нийт жолоочид ийм биш ч хэсэг хүмүүсийн ухамсаргүй үйлдлээс болж хүний амь нас тэр тусмаа өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдийн амь нас болон хэчнээн гэр бүлийн амьдрал авто зам дээр төгсөж байгаа бол гэж бодохоос дотор зурагдах шиг.
ЭНЭ ОНЫ III УЛИРЛЫН БАЙДЛААР НИЙТ 317 ХҮН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАС БАРСНЫ 53 НЬ ХҮҮХЭД БАЙЖЭЭ
Хүний амь, өөрийн амьдралыг ч үл хайхран яарах ажил бидэнд бий гэж үү. Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг жолоочдын ухамсрыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон аяныг зохион байгуулсаар буй ч зарим жолоочид нөлөөлж чадаагүй бололтой.
- 2020 оны аравдугаар сарын 5-н: Таван настай охин гарцаар гарч яваад мөргүүлж өөд болов. Түүнтэй хамт явсан есөн настай ах нь одоо эмнэлгийн орон дээр хэвтэж буй.
- 2020 оны аравдугаар сарын 7-н: Арван настай хүүхэд гарцаар гарч байгаад машинд мөргүүлэв.
92 хувь аз жаргалтай, хүндээ ээлтэй хотын хүүхдүүд энэ мэтээр автомашины зам дээр амиа алдсаар байх уу? Дээр дурдсан зам тээврийн осол хоёулаа Хан-Уул дүүргийн Яармагийн замд болсон юм. Өдөр алгасан осол гарч буй тус замд холбогдох газрынхан ямар арга хэмжээ авч байна вэ?
Энэ оны III улирлын байдлаар нийт 317 хүн зам тээврийн ослын улмаас нас барсны 53 нь хүүхэд байжээ. Хагас зуун хүүхдийн амь авто зам дээрээс тэнгэрт дэвшчихэж.
Энэ оны III улирлын байдлаар явган зорчигчид зам тавьж өгөөгүйн улмаас нийт 13 мянган жолооч хуулийн дагуу торгууль хүлээн, оноогоо хасуулжээ.
Явган зорчигчийг гарцаар гарч байхад нь мөргөж хохироосон, цаашлаад амь насанд нь хүрсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шинжээчийн дүгнэлтийн дагуу Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэдэг.
Авто машиныхаа хөдөлгөөнийг эхлэхдээ аюулгүй байдлаа ханган эргэн тойрноо харалгүй хайхрамжгүй хандсанаас болж 20 гаруй бяцхан зүрхний амь тасарчээ.
Зам тээврийн ослоор амиа алдсан 53 хүүхдийн 21 нь найман сартайгаас найман настай хүүхэд байсан ба тэд гэрийнхээ хашаанд, гудамжинд тоглож байгаад машинд дайруулж өөд болжээ. Эцэг, эх, асран хамгаалагчид нь авто машиныхаа хөдөлгөөнийг эхлэхдээ аюулгүй байдлаа ханган эргэн тойрноо харалгүй хайхрамжгүй хандсанаас болж 20 гаруй бяцхан зүрхний амь тасарчээ.
Түүнчлэн 23 хүүхэд орон нутгийн замд зорчиж яваад амиа алджээ. Зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалах бүс зүүлгээгүйн улмаас хүүхдүүд автомашин осолдох үед цонхоор шидэгдэх, шил мөргөх зэргээр жижигхэн биедээ бүх эрсдэлийг хүлээж, өөд болсон аж. Мөн арав хүртэлх насны хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас зургаан хүүхдийн амь нас хохирчээ. Лизингээр ч болов машин худалдаж авдаг атлаа хүүхдийн суудалд мөнгө зарцуулдаггүй нь даанч дээ гэмээр.
Хүүхдээ анхааралгүй ганцааранг нь замын хөдөлгөөнд оролцуулдаг эсвэл гуравтай дүүг нь долоотой ахаар нь цэцэрлэгээс авуулж, биед нь ахадсан ачаа үүрүүлж, том хүний хариуцлага оноодог эцэг, эх, асран хамгаалагч нарт ямар арга хэмжээ авах вэ?
Намайг үүнийг бичиж, та уншиж байх зуур дахин хаана, хэдэн хүүхэд хорвоогийн мөнх бусыг авто зам дээр үдэж байгаа бол?
Нийслэл хотын хэмжээнд 400 гаруй явган хүний гарц байдаг. Эдгээрийн 46 нь гэрлэн дохиогоор зохицуулагддаг. Харин үлдсэн нь гэрлэн дохиогоор зохицуулагддаггүй гарц буюу явган зорчигч давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох ёстой юм.
Хүүхдээ тэврээд гарцаар гарахаар хүлээж байгаа ээж, аав нарт, ач зээгээ хөтлөөд явж байгаа эмээ, өвөөд, дүүгээ хөтлөөд зам гарах гэж буй ах, эгч нарт гээд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ ЖОЛООЧ НАР АА
Харин иргэн таныг гарцаар гарах гэж байхад зам тавьж өгөөгүй жолоочийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын зургийг дарах, бичлэг хийх зэргээр Цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөх боломжтой. Ингэхдээ цахим замын цагдаа болон UB Traffic аппликэйшнийг ашиглаарай хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.