Аравдугаар сарын 5-ны өдөр буюу өчигдөр явган хүний гарцаар гарч байсан таван настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон осол гарчээ.
Тодруулбал, 16.48 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б явган зорчигч Б, О нарыг мөргөсөн байна. Ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохироосон болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх, эцэг эхчүүд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.