COVID-19 өвчнийг үүсгэгч (#SARS-CoV-2) коронавирусийн халдварын илрэх шинж тэмдгүүдийн талаар ScienceInsider-ийн бэлтгэсэн цогц мэдээллийг орчуулан хүргэж байна. Лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын 80 хувь нь хөнгөнөөс дунд, 14 хувь нь хүнд, 6 хувь нь маш хүнд явцтай байжээ.
COVID-19-ийн хөнгөн тохиолдол нь ханиадны шинж тэмдэгтэй адилгүй бөгөөд илүү хүнд юм. Харин хүнд тохиолдлуудад нэмэлт хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай бол маш хүнд тохиолдолд амьсгалын үйл ажиллагааны алдагдал эсвэл олон эрхтэний дутагдалд хүргэж байна.
Илрэх шинж тэмдэг, эмчилгээ, өвчлөл үүсэх хугацаа тохиолдол бүрт өөр байна. Халдварт өртсөнөөс хойш өвчний анхны шинж тэмдэг илрэх хугацаа 2-14 хоног ба цөөн тохиолдолд үүнээс урт байж болно.
Шинж тэмдэг нь томуу эсвэл ханиадтай төстэй бөгөөд ихэнх өвчтөнд эхэн үедээ халуурах шинж тэмдэг илэрч байна. ДЭМБ болон БНХАУ-ын хамтарсан багийн судалгаагаар COVID-19-өөр өвчлөгчдийн 88 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрч байгааг мэдээлжээ. Харин Хятадад хийсэн өөр судалгаагаар өвчтөнүүдийн зөвхөн 44 хувь нь анх эмнэлэгт ирэх үедээ халуурах шинж тэмдэгтэй байснаа 89 хувьд нь яваандаа халуурах шинж тэмдэг илэрсэн байна.
Зарим тохиолдолд амьсгалын замын шинж тэмдэг илрэхээс өмнө суулгах, дотор муухайрах, хэвлийгээр таагүй болох зэрэг хоол боловсруулах замын хямрал мэдрэгджээ.
Амьсгалын замын өвчин учир дийлэнх тохиолдолд вирус уушгийг өвчлүүлнэ. Халдварын эхний өдрүүдэд вирус уушгины эсүүдэд нэвтрэх ба амьсгалын замын салст болон үхсэн эсүүдийг цэвэрлэхэд оролцдог сэртэн хэсгийг гэмтээдэг. Эсүүд вирусийн халдвар авснаар үхэх ба ховхорч унан, амьсгалын замд байгаа хаягдлыг улам нэмэгдүүлнэ. Энэ маягаар уушги болон цагаан мөгөөрсөн хоолойг цэвэрлэж, хамгаалж байх бие махбодын үйл ажиллагаа хүндэрнэ. Ийнхүү үрэвсэл нь гэмтлийг бий болгосоор ямар ч эрүүл эс үлдэхгүй болтол үргэлжилж болох эрсдэлтэй аж.
Хавсарсан хууч өвчтэй хүмүүсийн хувьд 5 дахь өдрөөс амьсгалахад бэрх болж магадгүй ба өвчтөн эмнэлэгт очиж үзүүлэхэд дунджаар 7 хоног болж байна. Хөнгөн тохиолдлуудад энэ үед шинж тэмдэг ихэвчлэн арилдаг. Харин хүндэвтэр болон маш хүнд тохиолдлуудад хатгаа болж хүндэрч байна. Эдгэрэх хугацаа нь харилцан адилгүй үргэлжлэх бөгөөд зарим тохиолдолд амьсгалын цочмог дистресс хамж шинж үүсгэж буй юм. Энэ нь уушгинд шингэн хуримтлагдахад үүсдэг өвчин юм. Үрэвсэл нь онилсон дархлааны эсүүдийг гэмтээх ба бие махбод хэт хүчтэй эсэргүүцсэнээс эрүүл эсүүдийг ч устгаж эхэлдэг аж.
Эдгэрч буй болон эмнэлгээс гарах хугацаа дунджаар 2.5 долоо хоног байгаа ч маш хүнд өвчтөнүүдийн хувьд хэдэн сараар ч үргэлжилж болзошгүй юм. Мөн өвчтөн нэгэнт эдгэрэх шатандаа орсон ч халдвартай хэвээр байж болох тул эрсдэлгүй болсныг тодорхойлохын тулд эмч, эмнэлгийн байгууллагатай холбоотой байж, хамтарч ажиллах шаардлагатай. Одоогоор уг вирусээс хамгаалах вакцин байхгүй тул халдварт өртөхөөс сэргийлэх нь маш чухал.
Коронавирус нь халдвартай хүн ханиах, найтаах явцад хялбар тардаг учраас гараа ойр ойрхон угааж, өвчтэй хүнтэй ойрын хавьтал болохоос зайлсхийж, өдөр бүр хүрэлцдэг гадаргуу талбайг халдваргүйжүүлэх шаардлагатай юм.
Эх сурвалж: Оном Сан