Монголын Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооноос мэдээлэл хийж, маргаашнаас эхлэн хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг 160 төв хүүхдүүдээ хүлээн авч эхлэх гэж байгаа талаар мэдээллээ.
Монголын Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат:
"Засгийн газар, Улсын Онцгой комисс 2020-2021 оны хичээлийн жилд 2-3 насны хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар болсон. Монгол Улсын хэмжээнд 80 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаггүй байсан.
Анх 2015 онд СӨБ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан бол дараа нь Хүүхэд харах үйлчилгээнийн тухай бие даасан хуультай болсон. 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн 4 жилийн хугацаанд 21 мянга орчим хүүхэд хамрагдсан. 1100 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч бэлтгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 160 орчим төв үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ үйлчилгээ маргаашнаас буюу 15-наас эхлэн хүүхдүүд авч эхэлнэ. 2-3 насны 77 мянган хүүхэд байгаа. Үүнээс 3000 хүүхэд он дуустал явна.
Төсөвт суулгасан 2 тэрбум төгрөг нь 3000 хүүхдийг он дуустал хамруулах мөнгө юм. 2 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төлөвлөснийг хүмүүс буруутгаж байсан. Гэхдээ 2 тэрбум бол 100 ортой нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Жилд нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд авах уу, 3000 хүүхдийн асуудлыг шийдэх үү гэдгийг бодох хэрэгтэй" гэлээ.
Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээний төлбөр 90-150 мянган төгрөг байх гэнэ. Энэ талаар тэрбээр "Хүүхэд харах үйлчилгээний төлбөр нь улсаас нэг хүүхдэд олгож байгаа хувьсах зардлын 60 хувь буюу 90 мянган төгрөг байх бөгөөд эцэг эхчүүдтэй гэрээ хийсний үндсэн дээр 90 мянгаа 150 мянган төгрөг болгож болно. Дээд хязгаар нь 150 мянган төгрөг байх юм. Тэрнээс өндөр төлбөртэй байвал эцэг эхчүүд БШУЯ эсвэл Хүүхэд харах үйлчилгээний нэгдсэн холбоонд хандах эрхтэй" гэлээ.