УОК-ын шийдвэрийн дагуу Цэргийн төв эмнэлэг тусгай дэглэмд шилжиж үндсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Үүнээс үүдэн БХЯ-ны харьяа тус эмнэлэг 1.2 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оржээ. Иймд тус хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, санхүүгийн алдагдлыг нөхөж олгохыг Сангийн сайдад зөвшөөрөв.
Өнөөдрийн байдлаар нийт 1,856 хүн ажиглалтын байранд байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд ХӨСҮТ-ийн 29 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийт 185-д хүрсэн халдварын тохиолдол нэмэгдэн, ХӨСҮТ-ийн өрөөнүүд дүүрвэл Цэргийн төв эмнэлэгт өвчтөнүүдийг хүлээн авч эхлэх юм.