Заримдаа компьютер гацах, хулганаа хайгаад олохгүй байх зэрэг бэрхшээлүүдийн улмаас бид компьюерээ унтрааж эсвэл, дахин ачаалуулж чаддаггүй. Тэгвэл "Windows 10" үйлдлийн системтэй компьютерыг гарны команд ашиглан хэрхэн унтраах аргыг хүргэж байна.
"Windows 10" системийн хамгийн хүчирхэг хэрэгсэл нь командын талбар буюу CMD бөгөөд энэ нь тодорхой, хялбар үйлдэл ашиглан хэрэглэгчтэй харилцах командын шугаман орчуулагч юм. CMD ашиглан компьютероо унтраах нь шууд унтраахаас илүү уян хатан, олон сонголтыг өгдөг байна.
1-р алхам. Хамгийн түрүүнд "Windows Key" товчыг "R" товчтой хамт дарах хэрэгтэй. Ингэх үед "RUN" талбар гарч ирнэ.
2-р алхам. Талбар дээр "CMD" гэж бичээд идэвхжүүлнэ.
3-р алхам. Харин одоо "CMD" талбар гарч ирэх бөгөөд хэрэв та компьютероо шууд унтраах гэж байгаа бол "shutdown /s" гэж бичин "Enter" товчийг дарахад компьютер автоматаар минутын дотор унтарна.
4-р алхам. Хэрэв компьютероо дахин ачаалуулахыг хүсэж байвал "shutdown /r" гэж бичээд "Enter" товчийг дарна.
5-р алхам. Компьютероо хэрхэн унтраах болон унтраахтай холбоотой бусад тохиргооны командыг үзэхийг хүсвэл "shutdown /?" гэж бичээд "Enter" товчийг дарна