Түрүүлсэн Тэрүнофүжид озэки цол олгох уу
Мэргэжлийн сүмогийн Нацү башё ойрын хэдэн жил үзэгдээгүй ширүүн өрсөлдөөн дунд явагдлаа. Башёгийн сүүлийн өдрийг хүртэл найман бөх түрүү байрын төлөө тэмцэж байсан гэхээр өрсөлдөөн ямар онцгой байсан нь ойлгогдох болов уу.
Башёгийн өмнөх нөхцөл байдал ямар байсныг эргэн харъя.
Токиогийн дугуй дэвжээний гол дүр нь мэдээж их аварга Хакүхо М.Даваажаргал байсан. “Цагаан гарьд” энэ башёд түрүүлбэл өөрийн тогтоосон дээд амжилтаа улам ахиулна. Түүнчлэн дараалсан түрүүгээ долоод хүргэж, дээд амжилтыг дахин давтах билээ. Өмнө нь Асашёорюү, Хакүхо аваргууд л долоо дараалан түрүүлж байсан юм.
Хакүхогоос гадна олны анхаарлыг татаж байсан бөх нь манай залуу хүчтэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ. Тэрбээр өмнөх башёд 13 давж, сүүлийн өдрийг хүртэл их аваргатай түрүү байрын төлөө өрсөлдсөн. Сүмогийн холбооноос үүнийг нь үнэлж, тавдугаар сарын тэмцээнд 14 давбал озэки цол шууд өгнө гэдгээ мэдэгдсэн юм.
Түүнчлэн озэки Кисеносато япончуудын он удаан жилийн хүлээлтийг эцэс болгох, эсэх нь сонирхол татаж байв. Япон бөхчүүдээс хамгийн сүүлд озэки Точиазүма 2006 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн. Үүнээс хойших есөн жил гаруй хугацаанд япончууд үндэсний бөхийнхөө түрүүг авч чадаагүй юм. Харин озэки Кисеносато сүүлийн үед монголчуудын эсрэг дөнгүүр тэмцэж буй цорын ганц бөх. Тэрбээр башёгийн өмнө бэлтгэл бүрэн ханасан гэдгээ харуулж байсан нь япончуудад итгэл төрүүлсэн юм.
Хакүхо аваргын тухайд башёгийн эхнээс л бусдаас тасран холдож, нэг, хоёр хоногийн өмнө түрүүлэх болзлоо хангачихдаг. Тэгвэл энэ башёд гурван ч удаа унасан нь бусдад боломж олгосон юм. Тэрбээр эхний өдөр нутгийн дүү Ичиножёод өвдөг шороодож, нэхэгчийн эгнээнд шилжсэн бол 12, 14 дэх өдөр ялагдлын гашууныг дахин амслаа. Ингэснээр 14 өдрийн дараа Хакүхо, Тэрүнофүжи нар 11-3, Харүмафүжи, Кисеносато, Кайсэй, Такаясү, Икиои, Ёшиказэ гэсэн зургаан бөх 10-4 амжилттай болов. Сүүлийн өдөр тэргүүлэгч хоёр бөх унавал найман бөхийн хооронд нэмэлт барилдаан гарч магадгүй, аль нэг нь унаад, нөгөөх нь давбал шууд түрүүлнэ. Хоёулаа давбал хоорондоо нэмэлт барилдаан хийх нөхцөл ийнхүү үүссэн билээ.
Харин сүүлийн өдөр Тэрүнофүжи Болгарын үлэмж биет Аойямаг барьцаар ааглан давж, араас нэхэгчдийн сүүлийн найдварыг үгүй хийв. Одоо хоёр аваргын барилдаанаас бүх зүйл шалтгаалах болно.
Башёгийн сүүлийн өдрийг хүртэл найман бөх түрүү байрын төлөө тэмцэж байв
Аваргууд тачиан дээр хэн хэнээсээ давуу байдал олж чадаагүй ч дараа нь Харүмафүжи мавашины давхар барьцанд хүрч авсан. Улмаар тэндээсээ Хакүхо аваргыг түрж гаргаад дөрөв дэх ялагдлыг амсуулах нь тэр. Ингэснээр залуу сэкивакэ Тэрүнофүжи нэмэлт барилдаан хүлээлгүйгээр башёд шууд түрүүлсэн юм. Тэрбээр дээд зиндаанд түрүүлсэн Монголын зургаа дахь бөх болж байна. Мөн 24-хөн насандаа дээд зиндааны түрүү авч, цаашид олон жил өндөр түвшинд барилдах боломжтой гэдгээ дахин харуулав.
Өдгөө бүх бөхчүүдийн оргилд жагсаж буй манай гурван аваргын хувьд 30-31 настай. Өндөр түвшинд барилдах хугацаа нь багассаар байна гэсэн үг. Гэтэл ирээдүйд тэднийг залгах бөх нь тун хурдан гараад ирлээ. Одоо Тэрүнофүжид озэки цол олгох уу гэдэг асуулт хариулт нэхэн үлдэж байна. Манай хүн сүмогийн холбооны тогтоосон босго болох 14 давааг авч чадаагүй ч башёгийн түрүү бөхөөр тодорлоо. Тиймээс ирэх башёд бид Монголын шинэ арслангийнхаа барилдааныг харж магадгүй.
Тэрүнофүжигийн хамтаар сүмогийн ирээдүйг авч явна хэмээн үнэлэгддэг Ичиножёо А.Ичинноров энэ башёд олны хүлээлтэд хүрсэн барилдааныг үзүүлж чадаагүй нь харамсалтай. Түүний хувьд дөнгөж гарч ирэхдээ шуугиулж, түрүү байрын төлөө өрсөлдөж байсан үеэсээ барилдаан нь эрс муудчихаад байгаа. Жингээ хасах хэрэгтэй гэж олон хүн зөвлөсөн ч эсрэгээрээ нэмэгдсээр байгаа нь үүний шалтгаан болов уу. Гэхдээ залуу хүчтэн маань башёгийн төгсгөлийг сайн хийж, тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсаныг сайшаах хэрэгтэй. Найман өдрийн дараа зургаан удаа өвдөг шороодоход түүнийг цолоо алдах нь гэж бүгд бодсон. Гэтэл үлдсэн долоон өдрийн зургаад нь давж, комүсүби цолоо хадгалж үлдлээ.
Тэрүнофүжи анхны түрүүгээ авсан дуулианд Кёкүтэнхо Н.Цэвэгнямын амжилт дарагдаад байх шиг. Сүмогийн алтан хараацайнуудын нэг Цэвэгням удахгүй 41 нас хүрнэ. Гэсэн хэдий ч залуустай сайхан барилдаж, тавиас дээш хувийн амжилт үзүүлснээр ирэх башёд чансаагаа ахиулахаар болж байна. Тэрбээр хамгийн олон барилдаан хийсэн үзүүлэлтээр (1855) бүх цаг үеийн хоёрт бичигддэг бол дээд зиндаанд 1451 дэх ялалтаа авч, түүхийн нэгд бичигдэх болжээ.
Дээд зиндаанд манайхан уламжлал ёсоор давамгайлсан бол жюүрёогийн түрүү бөх ч Монголоос тодорлоо. Жюүрёогийн есөөс босч барилдсан Кагамио Б.Нанжид 12-3 амжилтаар дэд зиндаанд түрүүлж, баяр дээр баяр нэмэв. Тэрбээр сүүлийн өдөр өөртэй нь адил 11 даваатай явсан Хиденоүмиг давсан юм. Түүнчлэн жюүрёогийн нэгээс босч барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар 10 ялж, ирэх башёд элитийн эгнээнд дахин нэгдэхээр боллоо.
Г.Баярсайхан