Дизайнер Д.Отгонжаргал дөрөвдүгээр сард Солонгост болсон "Asian model festival-2015" наадамд оролцож "Азийн топ дизайнер" хэмээх хүндтэй шагнал хүртсэн билээ. Азидаа томоохонд тооцогддог энэхүү загварын наадамд энэ жил анх удаа шилдэг дизайнер хэмээх номинаци нэмэгджээ.
Тэрбээр өөрийн гоёмсог даашинзны коллекцоороо эх орноо төлөөлөн оролцсон байна. Түүнтэй Азийн наадмын талаар болон Солонгос орны загварын ертөнцийн талаар ярилцлаа.
Би өөрөө огт мэдээлэлгүй очсон учраас шагнал авна гэж бодоогүй, гэнэтийн юм болсон.
-"Asian festival"-д амжилттай оролцоод ирсэн Танд баяр хүргэе! Тэмцээний талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Баярлалаа. "Asian model festival" бол азиудын дунд маш том наадам. Зургаадугаар сард Монголд болдог "BBQ" тэмцээнээс шалгарсан шилдэг моделиудаа Солонгосын Азийн наадмын "New Face" тэмцээнд оруулдаг. Монгол загвар өмсөгчид энэ тэмцээнд 4-5 жилийн өмнөөс оролцож эхэлсэн. Азийн энэхүү томоохон хэмжээний наадам нь дизайн, гоо сайхан, нүүр хувиргалт, шинэ дүр төрх гээд олон чиглэлээр явагддаг юм.
Харин шилдэг дизайнер шалгаруулах номинаци нь энэ жил анх удаа болсон. Би огт мэдээлэлгүй очсон учраас шагнал авна гэж бодоогүй, гэнэтийн юм болсон.
-Хэчнээн орны дизайнеруудтай өрсөлдсөн бэ. Монголоос бас загвар өмсөгчид оролцсон. Тэд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Энэ жил "BBQ" тэмцээнээс шалгарсан шилдэг таван оролцогч явсан. Тэнд Азийн 20-иод орны тус бүр 5-6 оролцогч оролцдог. Ингээд тэдний дундаас шилдгийг шалгаруулсан.
Энэ жилийн наадам дөрөв хоног үргэлжилсэн.
Үндсэн дөрвөн өдөр болдог арга хэмжээ. Нэг дэх өдөр нь “New face model contest” буюу шинэ дүр төрх тодруулах тэмцээн, хоёр дахь өдөр нь “K model contest”, гурав дахь өдөр нь Asian beauty festival болдог.
Дөрөв дэх өдрөө “Asian star model festival” болдог бөгөөд энэ өдөр илүү ач холбогдолтой, өргөн цар хүрээтэй болдог. Зөвхөн моделиор хязгаарлагддаггүй. Тэр жилдээ хамгийн ашиг орлоготой ахмгин их амжилт үзүүлсэн модель, жүжигчин, дизайнер, дуучид болон хамтлагуудыг тодорхойлж “Asian star” буюу Азийн од болгон шагнадаг нэр хүндтэй шагнал юм. Дизайнер Jimmy Choo, Anna sui нар энэ шагналыг хүртсэн.
Монголоос загвар өмсөгч Н.Ану, Т.Энхтүвшин хоёр шагнал хүртсэн. Тэр хоёр хамгийн олон тэмцээн уралдаанд амжилт гаргасан гэдэг утгаар Монголоос шалгараад шагнал авсан юм. Энэ наадамд улс орон болгон эрэгтэй эмэгтэй шилдэг загвар өмсөгчдөдөө шагнал гардуулж, орон орны топуудад шагнал өгдөг.
Монголд цар хүрээтэйгээр олон нийтэд таниулж шалгаруулбал зүгээр юм билээ. Азиудын хүлээлт ч бас өөр байдаг. "Яг Монголын топ нь уу?" гэж асуудаг. Монголчууд шинэ дүр төрх шалгаруулах тэмцээнд нь олон жилийн өмнөөс оролцож байсан.
Харин дизайнерын тэмцээн нь анх удаа зохион байгуулагдлаа.
-Топ моделийн шагналыг өмнө нь Монголчууд авч байсан уу?
-Олон хүн авч байсан. Жишээ нь манай Э.Энхболд "Asia star model award"-ыг 2011 онд авсан. Цар хүрээ нь хүмүүст ердөө ойлгогддоггүй. Очоод үзвэл хамгийн том шагнал нь энэ юм билээ. Шинэ нүүр царай тодруулах шагналыг загвар өмсөгч Д.Баяртогтох авч топ болсон. Өөрсдөө даруухан, хүмүүст огт ойлгуулж хэлдэггүй.
Нэг улсаас хоёр дизайнер авдаг. Нийт 20 орны 70 орчим дизайнер оролцсон. Монголоос “Говь” компанийн дизайнер бид хоёр оролцсон. “Говь”-ийн загварууд өдөр тутмынх, минийх гоёлынх.
-Таны хувьд ямар коллекцоороо оролцсон бэ? Гоёлын даашинзнууд харагдаж байсан?
-Тийм, дан үдшийн гоёлын даашинзаар оролцсон. Арванхоёрдугаар сарын 5-нд загварын шоу хийсэн болохоор байгаа загваруудаа аваад явсан.
Минийх гоёлын даашинз болохоор хүмүүс илүү хүлээж авсан байх
-Тэмцээнд та гэр бүлийнхээ хүнтэй явсан. Таны гэр бүлийн хүн ямар ажлаар явсан бэ?
-Э.Энхболд BBQ-гийн үндсэн зохион байгуулагчдын нэг. Гоёлын Haute Couture болон өдөр тутмын загвараар оролцох ёстой байсан учраас хамгийн түрүүнд би бас “Говь”-ийн дизайнер санаанд нь буусан гэсэн. Ирэх жилээс шалгаруулалт хийж, авч явсан нь дээр юм байна гэж ярьж байна.
-Шүүгчдийн хувьд ямар бүрэлдэхүүнтэй байсан бэ?
-Маш олон шүүгч байдаг юм билээ. Солонгосын загварын академийн ерөнхийлөгч, Филлипин, Тайландаас ирсэн байсан. Бусад тэмцээнд нь гоо сайхан, үсчдийн холбооны гишүүд гээд дандаа загварын мэргэжилтнүүд байдаг юм билээ.

-Тэмцээнд оролцоход Монголын загвар өмсөгчид болон дизайнерууд бусад орныхтой харьцуулахад юугаараа ялгарч байна вэ?
-Би гадаадад том ч тэмцээнд оролцож явлаа, жижиг тэмцээн, шоунд ч оролцож байлаа. Ерөнхийдөө монголчууд их ялгардаг. Монголчууд аливаа зүйлд баригдмал биш гэж санагдсан. Солонгос дизайнеруудын загварыг харахад их энгийн, минималист, футурист чиглэлийн нэгэн хэвийн байдаг юм билээ.
Олон улсын дизайнеруудын ихэнх нь үндэсний хувцсаа авчирсан байлаа. Тэр хувцас нь маш гоё биш л бол бүх хүмүүст хүрж чаддаггүй, өөрийн улсдаа л содон байж чадна. Харин минийх гоёлын даашинз болохоор хүмүүс илүүтэй хүлээж авсан байх гэж бодож байна.
-Та өөрийн загваруудаа юу гэж тодорхойлох вэ?
-Миний загварууд харахад их эмэгтэйлэг. Загварын хувьд романтик стилийн дүр төрхийг гаргахыг зорьдог. Ажиллагаа ихтэй, эмэгтэй хүний бие галбирыг илүү гоё харагдуулах зорилготой, X хэлбэртэй, ямар ч эмэгтэй хүнд таалагдахаар загварууд.

СОЛОНГОСЧУУДАД "ХАЛТУУРДЪЯ" ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ
-Гадны дизайнеруудын загваруудаас тодорхойлбол?
-Солонгосын загварууд их таалагдсан. Солонгосчууд юмыг чин сэтгэлээсээ цаг ажрахгүй хийдэг. Шоун дээр хүртэл тэр нь мэдрэгдэж байсан. Өглөө 08.00 цагаас эхлээд шөнийн 02.00 цаг хүртэл биднийг тэндээ байлгаж байв. Зохион байгуулалт нь ихэвчлэн тэгж болдог юм билээ. Аливаа юмыг сэтгэл зүрхнээсээ хийдэг, "халтуурдъя" гэсэн ойлголт байдаггүй, ганц ч юмыг ингэсхийгээд хийчихье гэсэн юм харагдахгүй байсан. Миний загварын үзүүлбэрийн өмнө гарсан юм. Би завгүй мөртлөө гүйж очиж барьж үзсэн.
Материалын шинж чанар илт мэдэгддэг юм билээ. Жишээ нь, Индонез, Тайландын загвар зохион бүтээгчид материалаар тоглочихсон... Бидний авч чаддагүй метр нь 80, 90 мянган төгрөгний үнэтэй материал, гар хийцийн торгоор хийчихсэн байсан.
Материалыг нь хараад л санаа алдаж байлаа. Энэтхэгийн загварын материал яг л сийлбэр шиг алтан утас, торгоор хийчихсэн байсан. Загварууд нь тийм гоё биш ч материал нь их таалагдаад, "надад ийм материал байдаг ч болоосой" гэж бодож байлаа.
-Таны загваруудад бусад орны дизайнерууд хэрхэн хандаж байв?
-Би эхний хоёр өдөр гараандаа бэлдээд завгүй байлаа. Тэр явцдаа Энэтхэгийн загварын материалыг байн байн очиж үзнэ. Энэтхэгийн загварууд бас Haute Couture.
Зохион байгуулагч нар нь эхлээд миний шоуг хамгийн сүүлийн гараан дээр тавьчихсан байсан. Эхлэл хаалт хоёр нь хамгийн гоё байдаг болохоор би баярлаж байсан ч дараачийн өдөр нь Энэтхэгийг хамгийн сүүлд нь тавиад, миний шоуг дунд оруулчихсан. Энэтхэгийнх сайхан загварууд ч материал нь бүр гоё юм билээ.
Чимэглэлийнх нь дэлгүүрт бүх юм нь байдаг. Бидний хүсэж мөрөөдөөд ч олдоггүй, үзэж хараа ч үгүй юмнууд их байсан
Намайг бодвол Энэтхэгтээ хөлөө олчихсон дизайнер байсан. Угаасаа Монголд л дизайнерууд ядуу, мөнгө олдоггүй, ашигтай ажиллаж чаддаггүй шүү дээ.
Бид энэ тэмцээний утга агуулгыг сайн мэдэхгүй, бидний үнэлэмж сайн биш, оролцох гэж байгаа хэр нь огт мэдээлэлгүй байсан. Өөр улсууд их бэлдэж ордог, шагнал нь их хүндэтгэлтэй юм шиг санагдсан.
-Солонгост нэлээн хэд хоносон гэсэн. Мэргэжилтэйгээ холбоотой туршлага судлав уу?
-Тэмцээн тав хоног үргэлжилсэн. Би зогсоо зайгүй завгүй байсан учраас гадуур явах боломжгүй байлаа. Өглөө гараад орой орно. Тав хоног дуусаад, тэрний дараа дахин тав хоног судалгаа хийж оёдлын үйлдвэр, бөс барааны дэлгүүрээр явсан. Дизайнер хүн материал их судалдаг.
-Монголтой харьцуулахад мэдээж их хөгжсөн байх?
-Монголд загвар хөгжөөд байдаг, эцсийн эцэст бид маш хэцүү нөхцөлд загвараа гаргаж ирдэг. Дээрээс дэмждэг юм байдаггүй. Материалаа судлах гэж бараг Монголын бүх дэлгүүрээр явах тохиолдол гарна. Тэгээд ч хүссэн материалаа олж чаддаггүй. Материалын асуудал хамгийн хэцүү байдаг.
Харин Солонгост зөвхөн бөс барааны дэлгүүр нь таван давхар, яваад дуусахааргүй маш том. Бүтэн өдөр хоёр давхар яваад л ядарсан. Материалын чимэглэл гэхэд бүтэн хоёр том их дэлгүүртэй адил. Чимэглэлийнх нь дэлгүүрт бүх юм нь байдаг юм билээ. Бидний хүсэж мөрөөдөөд ч олдоггүй, үзэж хараа ч үгүй юмнууд их байсан. Заримыг нь хараад "энүүгээр ийм юм хийвэл гоё юм байна" гэж бодож явлаа.
-Үнэ өртгийн хувьд хэр байсан бэ?
Солонгосчуудын дутагдалтай тал нь нэг хайрцганд орчихсон юм шиг санагдсан. Багаасаа хүмүүжилтэй, диктатуртай, монголчуудаас тэс ондоо хүмүүс юм билээ. Монголчууд их задгай, дураараа, юмыг чөлөөтэй сэтгэдэг.
-Үнийн хувьд харьцангуй их хямдхан. Монголд 1500 төгрөгний даавуу гэж байхгүй. Гэтэл Солонгостоо 1500 воны даавуу зарж байх жишээтэй. Монголд ирэхээр 3000 төгрөг болж байгаа ч тэдний өөрсдийнх нь авч байгаа цалинтай харьцуулаад бодоход хамаагүй хямдхан.
Утас, даавуу, наалтаа бүгдийг нь өөрсдөө хийж байна. Тэгэхэд бид нэг загвар дээр ажиллахад, гаднаас цахилгаан, наалт, даавуу, оёдлын машин, индүү гээд бүх юмаа гаднаас авч байна. Тийм учраас монголчуудын хувьд загвар зохион бүтээнэ гэдэг маш хэцүү. Хоёрдугаарт, үнэтэй гардаг учраас хүмүүс ойлгодоггүй.
Солонгосын давуу тал нь бүх юм байдаг. Тэгсэн мөртлөө яагаад тийм гоё юм хийдэггүй юм бэ гэж бодсон. Солонгосчуудын дутагдалтай тал нь нэг хайрцганд орчихсон юм шиг. Багаасаа хүмүүжилтэй, диктатуртай, монголчуудаас тэс ондоо хүмүүс юм билээ. Монголчууд их задгай, дураараа, юмыг чөлөөтэй сэтгэдэг. Хувцас хийхдээ ч задгай сэтгэнэ. Харин солонгосчууд үнэхээр хөдөлмөрч ард түмэн. Өглөөнөөс орой хүртэл ажиллаж суудаг.
-Бүгдийг өөрсдөө хийдэг гэлээ. Танд чухам юу нь хамгийн их таалагдсан бэ?
-Би нэг юмыг их биширсэн. Маш том чимэглэлийн дэлгүүр байдаг. Тэр дэлгүүртээ бүх худалдагч нар нь чимэглэлээ өөрсдөө үйлдвэрлэж байна. Тэнд бүх юм нь байна. Толгойн гоёл хийхэд гадна талынх нь чимэглэл маш олон янз байдаг юм билээ.
Бидний амьдралдаа ч харж байгаагүй модон, шилэн, хуванцар гэх мэт хязгааргүй олон төрөл байна. Толгойн гоёл хийхэд хэрэглэдэг төмөр, цавуу, хавчаар хийдэг тууз, хэлбэр оруулагч, хавчдаг хавчаар нь гээд л. Тэд өөрсдөө хавчааруудаа хийгээд сууж байна. Зогсоо зайгүй ажиллаж байна, хүн болгон үйлдвэрлэгч болчихсон.
Монголчууд ганц шигтгээ хүртэл хийдэг болмоор байна. Шилний үйлдвэрт яагаад хийж болохгүй гэж?
Бид хүний хийсэн юмыг авснаас өөрсдөө хийх бүрэн боломжтой байна. Монголд маш олон дизайнер төрөн гарч байгаа ч ажилгүй хүн их байна. Чаддаг юмаа хийгээд жижигхэн ч гэсэн үйлдвэрлэл эрхлээд явбал Монгол хөгжинө.
Солонгос загварын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байна гэсэн. Итали, Франц, Японтой харьцуулахад Солонгос, Монгол хоёр хөгжил дэвшлийн хувьд их залуу улсууд. Монголчууд ганц шигтгээ хүртэл хийдэг болмоор байна. Шилний үйлдвэрт яагаад хийж болохгүй гэж? Шилэн шигтгээг бид доод тал нь 500 төгрөгөөр авдаг. Гэтэл нэг даашинзад 100 гаруй шигтгээ хадах нь ч бий. Хүмүүс тэрийг ойлгодоггүй, ямар үнэтэй юм бэ гэдэг.
-Та ойрын хугацаанд гадаадад загварын шоунд оролцох уу?
-Одоохондоо явахгүй. Хүмүүс санал тавибал оролцох байх. Одоохондоо тийм санал ирээгүй байна.
-Та Нью-Йоркийн загварын шоунд бас оролцоод ирсэн шүү дээ.
-Нью-Йоркийн загварын шоу чансаагаараа "Mercedes benz"-ийн шоуны хэмжээнд хүрэхгүй. "Модарт" тэмцээнээс шалгараад шагналд нь Haute Couture загварын шоунд оролцохоор явсан. Миний загварууд хэрэглээний загварууд байсан л даа. Оролцож байсан дизайнеруудыг хараад өөрийн загваруудаар их бахархсан. Тэнд оролцоход хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Солонгост байхад хүмүүс нь их нэрэлхүү “Ямар гоё юм бэ?” гэж хэлдэггүй. Харин Америкт “Ёстой гоё загварууд байна” гэж чөлөөтэй илэрхийлдэг юм билээ.
-Загварын шоу хэзээ хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Наадмаас өмнө хийх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ би хийхээсээ өмнө ярьдаггүй. Хийснийхээ дараа ярья. Ямар ч байсан зүгээр суухгүй. Үндэсний хэв маягтай загварууд хийе гэж бодож байна.
-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Одоогоор захиалгаа авч эхлээд байна. Ерөнхийдөө манай хүчин чадал их том биш л дээ. Зун хийх загварын шоуныхаа судалгааг бас хийж байна.
Баярлалаа. Танд амжилт хүсье!