Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн ч МАН-ын бүлгийнхэн энэ асуудлыг өнөөдөр болсон бүлгийн хурлаараа хэлэлцээгүй аж.
Энэ асуудалд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгааг бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулахад “Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ дахь МАН-ын бүлгээс Тавантолгойн асуудлыг судлуулахаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж нухацтай судалгаа хийж байна. Ажлын хэсгээс гарах дүгнэлттэй холбогдуулан бүлэг байр сууриа гаргана.
1072 ширхэг хувьцаа амилах ёстой, Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай хэвээрээ байгаа. УИХ-аар Тавантолгойн асуудлыг хэлэлцэх, эсэхийг эхэлж шийдчихээд дараа нь асуудлыг нухацтай хэлэлцэж болно” гэсэн хариуллаа.