Монгол улсад XI сарын 26-ныг "Улс тунхагласан өдөр" хэмээн төрийн албан ёсны баяр болгон тэмдэглэж, амралтын өдөр байдаг. Социализмын үеэс тэмдэглэсээр ирсэн уламжлалтай болохоор Монголчууд энэ өдрийг сайн мэднэ.
Харин 2007 оноос XII сарын 29-нийг "Үндэсний эрх чөлөөний өдөр" хэмээн төрийн албан ёсны баярын өдөр болгон (гэхдээ амралтын өдөр биш) тэмдэглэх ерөнхийлөгчийн зарлиг гарч, тэмдэглэж эхэллээ. Монголчуудын хувьд нэгэн шинэ баярын өдөртэй болсонч, шинэ жилийн баярт анхаараад энэхүү "эрх чөлөөний өдөр"-ийн утга учрыг сайн ойлгоогүй хүмүүс олон. Тэгвэл түүхийн хуудас сөхөн үзвэл эдгээр нь ямар учиртай тэмдэглэлт өдрүүд болох, тэдгээр баярыг тэмдэглэхийн утга учир тодорхой болно.
Монголчууд 200 гаруй жил Манж Чин гүрний эрхшээлд байж, XX зууны эхэн үе гэхэд их гүрний хоцрогдсон хязгаар болсон байлаа. Цагийн эрхээр Манж Чин гүрний хүчин чадал бууран доройтож, Хятад даяар тэмцэл хөдөлгөөн өрнөсөн цаг үеийг ашиглан, Монголчууд ч эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэн боссон юм. Энэ бол Монголчууд тусгаар тогтнолоо сэргээж, өөрөө өөрсдийнхөө эзэн байх гэсэн тэмцэл байлаа. Чингисийн "алтан ургийн ноёдууд VIII богд Жабзундамба хутагтыг тойрон нягтарч, энэхүү тэмцлийг удирдан манлайлсан түүхтэй.
Монголчууд Чин улсаас Их хүрээнд сууж байсан амбан Сандо-г хөөн гаргаж, 1911 оны XII сарын 29-нд Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, таван яам бүхий засгийн газрыг байгуулж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхтэй. Энэ бол XX зууны Монголчуудын сэргэн мандалтын эхлэл байлаа. 1912 оны зун Монголын засгийн газрын цэрэг Ховдыг чөлөөлсөнөөр баруун Монгол нэгдэв. Өвөр Монгол, Баргын олон хошууд Богдын засгийн газарт дагаар орохоо илэрхийлж, албан бичиг, захидал илгээсэн нь эдүгээ Монгол улсын Үндэсний түүхийн архивт хадгалагдаж байна.
Өвөр Монголчуудын хүсэлтийг үндэслэн, элэг нэгт Монголчуудаа чөлөөлж, нэгдсэн Монгол улс байгуулах зорилгоор Богдын засгийн газар таван замын цэргийг илгээн, Өвөр Монголыг чөлөөлөхөөр тэмцсэн. Орос, Хятад хоёр их гүрний шахалтанд орсон Богдын засгийн газар арга буюу 1914 оны эхээр таван замын цэргээ буцаан татаж, Монголын тусгаар тогтнолын асуудлыг Хиагтын гурван улсын гэрээгээр шийдвэрлэхээр болжээ. Гэвч Хиагтын гэрээгээр Орос, Дундад иргэн улс (Хятад) хоёр 1913 онд Бээжинд тохиролцсон тохиролцоогоо Монголд тулган хүлээлгэж, зөвхөн Ар Монголд хятадын харьяаны автономит эрх олгосон.
Ийнхүү тусгаар тогтнолоо сэргээх, нэгдсэн Монгол улс байгуулах гэсэн 1911 оны үндэсний хувьсгалын үндсэн зорилт бүрэн хэрэгжиж чадаагүй билээ. Гэсэн хэдий ч Хиагтын гэрээ нь хожим Ар Монголчууд тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх эрх зүйн үндсийг тавьж өгсөнөөрөө онцгой чухал ач холбогдолтой.
1920-иод онд бүс нутгийн улс төрийн байдал тогтворгүй байж, цэрэг улс төрийн олон үйл явц болж, энэ бүхэн Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнд эерэг, сөрөг нөлөө үзүүлсэн ажээ. 1917 онд Орост октябрийн хувьсгал ялсанаар большевикууд засгийн эрхэнд гарч, иргэний дайн дэгдэв. Монгол дахь Оросын нөлөө суларсаныг ашиглан, 1919 онд Дундад иргэн улс (Хятад)-ын цэрэг монголд орж ирж, Ар Монголын автономит эрхийг устган, хятадын жирийн нэгэн муж болгосон. 1920 онд большевуудын улаан армид хөөгдсөн Барон Унгерн цэргээ дагуулан Монголд орж ирж, хятадын гамин цэргийг хөөн, автономитыг сэргээн, Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залсан ч, үнэн хэрэгтээ Унгерний засаглал тогтов.
1921 онд Монгол ардын намын тусламж гуйсныг үндэслэн, улаан арми (большевикуудын) Монголд орж ирж, Барон Унгерний цагаатны цэргийг бут цохин, нийслэл хүрээг чөлөөлж, Ардын засгийн газар, Богдын засгийн газрын хамтарсан засгийн газар байгуулагдсанаар Үндэсний ардчилсан хувьсгал яллаа. 1921-1924 оныг Хэмжээт эрхт хаант Монгол улсын үе гэж нэрлэдэг. 1924 оны V сард Богд хаан таалал төгсөв.
1924 оны XI сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулийг баталж, Зөвлөлт маягийн Бүгд найрамдах байгуулал тогтов. Үүнээс хойш Ар Монголд большевизмын нөлөө хүчтэй болсоор, Монгол улс социалист тогтолцоотой улс болсон билээ. Дэлхийн II дайны дараа ЗХУ-ын шахалтаар ДИУ нь Монголын тусгаар тогтнолыг арга буюу хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү Хиагтын гэрээгээр автономит эрхтэй болсон Ар Монголын нутгаар Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, 1961 онд НҮБ-ийн гишүүн орон болов.
Социализмын жилүүдэд үзэл суртлын нөлөөгөөр 1921 оны хувьсгалыг социалист хувьсгалын нэгэн хэлбэр ардын ардчилсан хувьсгал байсан, 1924 оноос "капиталист бус" хөгжлийн замыг сонгосон хэмээн үзэж, 1924 оны XI сарын 26-ныг "улс тунхагласны баяр" хэмээн тэмдэглэж ирсэн. 1911 оны үндэсний хувьсгалыг "үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн" хэмээн нэрлэж, ач холбогдлыг нь бууруулан үнэлсээр ирсэн билээ. Иймээс өнөөдрийг хүртэл XI сарын 26-ныг тусгаар тогтнолын өдөр гэж ихэнх хүмүүс ойлгож ирсэн нь нууц биш юм.
Уул нь 1924 оны XI сарын 26 бол анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах байгуулал тогтоосон өдөр юм. Социализмын жилүүдэд "Бүгд найрамдах улс тунхагласан өдөр" гэдэг байсныг "Улс тунхагласан өдөр" хэмээн нэрлэснээр хүмүүст "Тусгаар тогтнолын өдөр" гэсэн агуулгаар ойлгогддог бололтой. XII сарын 29-нийг Монгол улсын үндэсний баярын өдөр "Тусгаар тогтнолын өдөр" болгон тэмдэглэх тухай асуудал 1990-ээд оноос хойш яригдаж, олон удаа асуудал дэвшигдэж, тэр байтугай Улсын их хурлаар хэлэлцэгдэн олонхийн дэмжлэг авч чадалгүй "унаж" байсан удаатай. Эрдэмтэд судлаачдын зүгээс төр засагт олон удаа асуудал дэвшүүлж байсан.
Түүхч голдуу залуучууд энэ өдрийг өөрсдийн хэмжээнд тэмдэглэж, XII сарын 29-ний өглөө Богд хааны ордон музейд цуглаж, Богд хааны тамганы гэр, сэнтийд мөргөж, Монгол улс тусгаар тогтнолоо хэмээн баяр хөөр болон тэмдэглэсээр арав Гаруй жил болжээ. Анх 1997 онд явцуу хүрээнд (голдуу залуучууд) эхэлсэн энэ арга хэмжээ улам бүр хүрээгээ тэлсээр дунд, ахмад үеийн олон хүмүүс оролцдог, албан бус уулзалт 15олж хувирсан хэрэг. Улмаар Түүхийн судалгааны байгууллагууд энэ баярыг тэмдэглэх болж, Тусгаар тогтнолын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурлыг олон удаа хийсэн.
Үе үеийг ерөнхийлөгч нар энэ өдрийг төрийн албан ёсны тэмдэглэлт өдөр болгоход идэвхи санаачлага гаргасаар ирсэн. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай "Тэнгэрийн цаг" дурдатгал ном болон 1996 оны Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ 1911 оны үйл явдлыг чухалчлан дурдсан бол удаах Ерөнхийлөгч Н.Багабанди гуай арван хоёрдугаар сарын 29-ний өдрийг тэмдэглэлт өдөр болгох хуулийн төсөл санаачилсан боловч тухайн үеийн УИХ хүлээн аваагүйг бид бүхэн санаж байгаа.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай зарлиг гарган эл санаачилгыг ажил хэрэг болгосноор 2007 оноос эхлэн тэмдэглэж байгаа1 ба дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж асуудлыг анхааралдаа авч, 2009 оны XII сарын 29-ний өглөө Богд хааны ордон музейд ирж, эрдэмтэн судлаачидтай уулзаж, энэ өдрийг "тусгаар тогтнолын өдөр" гэж нэрлэх санал санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Түүхийн хуудсыг сөхөн харахад, XX зуунд Монголчууд ямар их бэрхшээл саадыг даван туулж, ямар их үнээр тусгаар тогтнолоо хамгаалж, баталгаажуулж авч үлдсэн билээ. 1911 оны Үндэсний хувьсгал, таван замын байлдаан, Хиагтын гэрээ, хятадын гамин цэргийн болон Барон Унгерний дэглэм, 1921 оны хувьсгал, большевизм болон коминтерний тулгалт, зүүний алдаа завхралын үе, их хэлмэгдүүлэлт, халх голын байлдаан, Ялтын гэрээ, чөлөөлөх дайн, бүх ард түмний санал асуулга гээд тусгаар тогтнолоо хамгаалах, баталгаажуулахын төлөө хийсэн тэмцэл, асгаруулсан хөлс, цус багадаагүй.
Хоёр том гүрний дунд байдаг жижиг улс тусгаар тогтнолоо авч үлдэнэ гэдэг амар байгаагүйг түүх нотолно. 1945-1946 он болж байж Монгол улсын тусгаар тогтнолоо хоёр хөршөөрөө хүлээн зөвшөөрүүлж, 1961 онд НҮБ-д элссэн. Хэдийгээр тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд баталгаажуулж чадсан ч, социализмын жилүүдэд Монгол улс гадаад бодлогын хүрээнд Зөвлөлтийн дагуул улс байлаа. 1990 оны ардчилсан хувьсгал Монголчууд жинхэнэ утгаараа өөрөө өөрсдийнхөө эзэн байх, эрх чөлөөт, тусгаар тогтносон улсын ёсоор хөгжин цэцэглэх түүхэ.н боломжийг бидэнд олгосон.
Энэхүү боломжийг хэрхэн ашиглах нь зөвхөн Монголчууд биднээс хамаарна. Түүхэн ийм боломж бидний Монголчуудад олдоод байхад төр засгийн түшээд маань улс төржиж хуваагдах, мөнгө хөрөнгөний араас хөөцөлдөн, эх орны эрх ашгийг умартах явдал түгээмэл байгаа юм биш байгаа гэсэн сэтгэгдэл төрөхөөр. Түүхэн хоёр хувьсгалын захиалгаар төрсөн МАХН, Ардчилсан намын нэг нь 1921 оны хувьсгалыг өөртөө өмчлөх, нөгөө нь 1990 оны хувьсгалыг өөртөө өмчлөх сэтгэлгээ нь давамгайлаад, Чингисийн угсааны "алтан ургийн" ноёдын манлайлсан хувьсгалд хэн ч ач холбогдол өгөхийг төдийлөн хүсээгүй юм болов уу.
Монголын нийгэм намчирхан, улс төржин талцах хандлага 1990-ээд оны дунд үеэс хүчтэй болж, Монголын засгийн эрхийг барьж байгаа гол хоёр нам өөр өөрийн өмчилдөг түүхэн тэмдэглэлт өдрүүдийг албан ёсны баярын өдөр болгохыг чухалчилж байлаа. XII сарын 10-ныг "Ардчилал, хүний эрхийн өдөр" (1990.12.10), III сарын 1-нийг "Эх орончдын өдөр" (1921.03.01) хэмээн төрийн албан ёсны тэмдэглэлт өдөр болгон хуульчилж, өөрсдийн намын гавьяаг магтан дуулахыг илүү чухалчилж байв.
Тийм ч учраас, XX зууны Монголчуудын сэргэн мандалтын эхийг тавьсан, 1911 оны хувьсгалын ялалтын өдрийг төрийн албан ёсны тэмдэглэлт өдөр болгох гэсэн судлаачдын саналыг 2007 оныг хүртэл ойшоож үзэхгүй, 2007 онд төрийн тэмдэглэлт ойн өдөр болгохдоо "үндэсний эрх чөлөөний өдөр" гэсэн "редакц" хийсэн байх. Монголын нийгэм хөгжиж, нийгмийн сэтгэл зүй дэх хөөвөргөн байдал намжиж байна. 1990 оноос эхэлсэн хэт хөөргөн эх оронч сэтгэлгээ, үүний дараа үеийн хэт гутранги сэтгэлгээний аль аль нь намжиж, эх оронч бодит сэтгэлгээний үндэс суурь тавигдлаа.
Нийгэм хоосон улс төржилтөөс залхаж, үндэсний нийтлэг эрх ашгийг эрхэмлэх сэтгэлгээ хүчтэй болж, хүссэн хүсээгүй нийгмийн хуваагдал, намчирхах, улс төржин талцдаг сэтгэлгээ үеэ өнгөрөөж байна. Эрх баригч хоёр нам хамтарсан засгийн газар байгуулж, байгалийн баялгийг зохистой ашиглах тухай ярьж, анхны алхамуудыг хийж байгаа нь үүний тодорхой жишээ гэж болох байх. Ийм үед үндэсний нийтлэг баярын тухай ярих болж, XII сарын 29-нийг "Үндэсний эрх чөлөөний өдөр" хэмээн 2007 оноос тэмдэглэх болсон нь томоохон алхам юм.
2011 онд Монгол улс үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ойг улс даяар тэмдэглэн өнгөрүүлнэ. 2011 оны XII сарын 29 гэхэд энэ өдрийг Монгол улс "Тусгаар тогтнолын өдөр" нэрээр тэмдэглэж, тэртээ 100 жилийн өмнө эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэсэн эх орончдодоо хүндэтгэл үзүүлэх нь өнөөгийн бидний үүрэг буй заа.
П.Дэлгэржаргал /Түүхийн ухааны доктор/