УИХ-ын 2008 оны сонгуулиар Сүхбаатар дүүргээс МАХН-ын нэр дэвшигч С.Баяр, С.Батболд, Ардчилсан намаас Л.Гантөмөр нар сонгогдон гарч ирсэн.
Дээрх гурван гишүүнээс одоо тойрогтоо үе үе үзэгддэг нь Ерөнхий сайд С.Батболд. Хоёр ч Ерөнхий сайдыг "төрүүлсэн" Сүхбаатар дүүргийн сонгогчид нэр дэвшигчдэдээ нүүр бардам ярих ч өөрийн сонгогдсон тойрогтоо үзэгдэх нь тун ховор.
С.Баяр Ерөнхий сайдын албан тушаалаа өгөн харь оронд очин эмчилгээгээ түлхүү хийлгэж улмаар эх орондоо ирээд байгаа билээ. Тэрбээр зургадугаар сард Монголд ирсэн. Одоо тэрбээр халаагаа өгсөн Ерөнхий сайд С.Батболдтой хамт Хөвсгөл аймагт ажиллаж байгаа юм.
Хэдийгээр УИХ-ын гишүүний ажлаа хийж яваа ч тэрбээр өөрийн сонгогдсон тойрогтоо нэг ч үзэгдэхгүй байгаа нь сонгогч олноо гонсойлгоод байна. Мөн Ардчилсан намаас сонгогдсон Л.Гантөмөр гишүүн ч сонгогчидтойгоо нэг ч уулзаагүй л байгаа. Бодвол их л завгүй яваа байх даа.
Иргэд, сонгогчидтойгоо уулзахгүйгээр ард түмний амьдралыг мэдэхэд хэцүү. Дунд нь орж байж олны санаа бодол, зовлон жаргалыг ойлгох боломж төрийн түшээдэд олддог.
Сонгуулийн үеэр иймэрхүү уулзалтууд өдөр болгон болдог ч сонгогдсон хойноо ард түмнээ мартдаг гишүүдэд сонгогч олон нь хатуухан хариуг дараагийн сонгуулиар л барих байх даа.
Ч.Болор