Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төв хамтран улс аймгийн музейн сан хөмрөгт шалгалт хийжээ.
Шалгалтаар улс, аймгийн 27 музейн сан хөмрөгөөс 4951 ширхэг үзмэрийг актлах, 25 музейн цуглуулгын чиглэлд нийцэхгүй, үзмэрийн шинж чанар, ач холбогдол багатай, сан хөмрөгт нь олон тоотой байгаа 18825 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлсийг бусад музей, орон нутаг судлах танхим болон холбогдох байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Мөн музейн сан хөмрөгийн бүтцийг чанаржуулах арга хэмжээ авах шаардлагатай байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлтийг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдад хүргүүлжээ. Улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Соёлын өвийн төв, Үндэсний музей хамтран 2009 оны дөрөвдүгээр сарын 30-наас, тавдугаар сарын 4-ний өдрүүдэд “Үзмэр шилжүүлэх, солилцох үзэсгэлэн” зохион байгуулсан байна.
Уг үзэсгэлэнд 16 музейгээс 9575 ширхэг үзмэр тавигджээ. Хамтарсан шалгалтын үеэр музейн сан хөмрөгөөс хасах эд өлгийн зүйлийг актлах ажлыг хийж байгаагүй нь илэрчээ. Мөн улс, аймгийн музейнүүд 2007-2008 оны сан хөмрөгийн улсын тооллогоор хулгайд алдсан, дутсан, солигдсон нь тогтоогдсон 3000 гаруй үзмэрийг нөхөн төлүүлээгүй байсан аж. Түүнчлэн Театрын музейн сан хөмрөгөөс дутсан зураач Г.Төмөр-Очирын “Багшийн хөрөг - Л.Гаваа” уран зургийг 2000 онд холбогдох шийдвэргүйгээр Дорноговь аймгийн музейд шилжүүлснийг тогтоов.
Энэ нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Соёл урлагийн газрын даргын 2010 оны 5/713 тоот албан бичгээр тус музейд шилжүүлэх тухай Театрын музейд мэдэгдсэн нь Гар урлал болон урлагийн зориулалттай зүйлс, музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага МNS 5634:2006. Монгол улсын стандартын”–ын 12.4.14,12.4.15 дахь заалтыг зөрчсөн үйлдэл юм.
Одоогоос жилийн өмнө Уран зургийн галерейн удирдлага өөрчлөгдөж байсан. Энэ үед музейд хадгалж байгаа сан хөмрөгт хянан нягтлах шалгалт хийхэд Ц.Сүхээгийн “Дугуйлан”, Б.Лхагвасүрэнгийн “Түмний эх” бүтээлүүдийн эх хувь нь байхгүй хуурамч бүтээл болохыг тогтоосон байна. Галерейн сан хөмрөгт хадгалагдаж байх ёстой Б.Чогсом “Улаанбаатар”, М.Цэмбэлдорж “Сүүдэрт”, Гаваа “Туул гол”, “Уул”, Ц.Жамсран “Хараагийн хөндийн судалбар”, М.Бүтэмж “Эрдэнэтийг дархлагчид”, Н.Амгаланбаатарын “Өглөө”, До.Болдын “Зохиомж, Ц.Нарангэрэлийн “Төв цэцэрлэг” гэсэн бүтээлүүд дутуу байсныг илрүүллээ. Түүх соёлын үнэт өв болсон музейн үзмэр 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр галд шатсан. Тухайн үед хичнээн бүтээл үгүй болсныг нарийвчлан гаргаагүй байсан.
Тэгвэл энэ шалгалтын үеэр ноцтой зөрчил илрүүлжээ. Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой үймээний үеэр галд өртсөн Уран зургийн галерейн Уран зургийн сан хөмрөгийн тавиуруудыг бүрэн шинэчлэх, бүх талбайг цэвэрлэх барилгын засвар 2009 оны хоёрдугаар сард дууссан байна. Гэтэл 2009 оны тавдугаар сарын 19-ний үүрээр уг сан хөмрөгт дахин гал гарч үзмэрт хадгалагдаж байсан 966 бүтээлээс 33 нь гэмтэж, 88 нь түлэгджээ. Мөн 78 ширхэг үзмэр бүрэн бус шатаж, 661 ширхэг нь цэвэрлэж сэргээн засварлуулах шаардлагатай болсон байна. Зөрчил үүгээр дууссангүй Монголын дүрслэх урлагийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг алдартай бүтээлүүдийн нэг болох Г.Одонгийн “Эх нутгийн дууль” уран зураг бүрэн шатаж, Д.Амгалангийн “Говийн эгшиг” бүтээлийн тал нь шатсан байжээ.
Галд галерейн 102 дэсийн 102 бүтээл, мөн сан хөмрөгт түр хадгалагдаж байсан гадаадын уран бүтээлчийн гурав, зураач н.Өсөхбаярын нэг бүтээл, нийтдээ 106 бүтээл бүрэн устжээ. Одоогоор Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Монгол цэргийн музей, Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музейн 1832 ширхэг үзмэр актлахаас өөр аргагүй хүрснийг ил болгов.
Музейн шалгалтын комисс Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас музейн сан хөмрөгийн заавар, стандарт, музейн үзмэрийг сэргээн засварлах, түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журмуудыг яаравчлан боловсруулж, тэдгээрт үзмэрийн шилжилт хөдөлгөөний асуудлыг тодорхой тусган, музейн дотоод хяналтыг чангатгаж, үзмэрийн шилжилт хөдөлгөөнд онцгой анхаарч ажиллахыг хүслээ. Мөн Монголын ард түмний соёл түүхийн дахин давтагдашгүй үнэт өв болох музейн үзмэр үрэгдүүлсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцох, нөхөн төлүүлж, музейг хохиролгүй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр шуурхай ажиллах хэрэгтэй байгааг тодотгов.
А.Лхагважав http://niigmiintoli.mn/