Төслүүдийн нийгэм, эдийн засагт өгөх хувь нэмэр, үнэ цэнэ, цар хүрээ хурдацтай өсөн нэмэгдэж буй энэ үед Монгол улсын төслийн удирдлагын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэхээр Олон Улсын Төслийн Удирдлагын Хүрээлэн (PMI)-ийн салбар болох “Монгол дахь Төслийн Удирдлагын Хүрээлэн” ТББ (PMI Mongolia Chapter) хүчин зүтгэж байна.
Олон Улсын Төслийн Удирдлагын Институт (PMI) нь дэлхийн хэмжээнд 2.9 сая гаруй мэргэжилтнүүдэд хүрч үйлчилдэг, 200 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төслийн удирдлагын боловсрол, судалгаа, зөвлөгөө өгч ажиллахын зэрэгцээ төслийн удирдлагын стандарт боловсруулж, 8 төрлийн мэргэшсэн зэрэглэл тогтоож, сертификат олгодог. Эдгээр сертификатууд нь тухайн мэргэжилтний төслийн удирдлагын мэргэшсэн байдлыг илтгэх шалгуур болж дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрөгддөг.
“Монгол дахь Төслийн Удирдлагын Хүрээлэн” ТББ (PMI Mongolia Chapter) нь уншигчид та бүхний төслийн удирдлагын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Таны төслийн удирдлагын мэдлэгт” цуврал дугааруудыг нийтлэн гаргаж байгаа бөгөөд 2 дахь дугаар нь “Бизнес анализ” сэдвийн хүрээнд хүрч байна.
Таны төслийн удирдлагын мэдлэгт №2
Бизнес анализын үр дүнтэй байдал
Бизнес анализ гэж юу вэ?
Төсөл хөтөлбөрүүд нарийн төвөгтэй болох тусам бизнес анализ нь төслийг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр болсоор байна. Бизнес анализ гэдэг ойлголтонд төслөөс хүлээгдэж буй үр ашгийг бий болгох үүднээс тухайн байгууллагын хэрэгцээг тодорхойлох, түүнд тохирсон шийдлийг санал болгох, үнэлэлт дүгнэлт гаргах, баримтжуулах, шаардлагуудыг удирдаж зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанууд багтана.
Төсөл, хөтөлбөрүүдэд бизнесийн анализыг оновчтойгоор хэрэгжүүлснээр оролцогч талууд илүү идэвхтэй болж, санал болгосон шийдэл нь төлөвлөгдсөн ашгийг бий болгодог бөгөөд төслүүд төлөвлөгдсөн хугацаа, хамрах хүрээ болон зардалдаа багтан хэрэгжих боломж илүү нэмэгддэг. Ихэнх байгууллагуудын хувьд үр дүнтэй бизнес анализ нь төслийн ажлын гол хэсэг байдаггүй нь тухайн төслөөс хүлээгдэж буй өгөөжийг өгч чадахгүй болоход нөлөөлдөг.
Ciber, Inc. компанийн төслийн удирдлага, бизнес шинжилгээ хариуцсан захирал Лиза Ж.Мик хэлэхдээ “Хамгийн гол төвлөрөх зүйл бол шаардлагуудыг тэмдэглэн, шинжилж тэдгээрийг маш сайн ойлгож зөв эрэмбэлэх юм” гэжээ.
Бизнес анализ дахь байгууллагуудын хөгжлийн түвшингийн ялгаа
Үйл ажиллагаа нь төлөвшиж тогтворжсон байгууллагууд ч мөн адил дунджаас дээш түвшний “Байгууллагын амжилтын үндсэн үзүүлэлтүүд”- тэй байгааг зураг 1-с харна уу. Ялангуяа стратегийн хэрэгжүүлэлтийн хувьд үйл ажиллагаа нь илүү боловсронгуй, тогтворжсон байгууллагуудын бизнесийн шинжээчид стратегийн хэрэгжүүлэлтийг тухайн байгууллага сайн хэрэгжүүлсэн хэмээн тодорхойлох хандлага 3 дахин их байна. (66%-н эсрэг 21%).
Харин зураг 2-т. Өөрсдийн практик үйл ажиллагааг маш боловсронгуй хэмээн үзсэн оролцогчдоос 82% , харин практик үйл ажиллагаагаа хангалттай боловсронгуй болоогүй хэмээн үзсэн оролцогчдоос ердөө 58% нь бизнесийн анализ тэдний байгууллагад өрсөлдөх давуу талыг авчирсан хэмээн үзсэн байна. Мөн түүнчлэн өндөр түвшний боловсронгуй байгууллагад ажиллаж буй бизнесийн шинжээчдийн 81%, хангалтгүй түвшинд буй байгууллагын 58% нь бизнес шинжээчийн үүргийг байгууллагадаа өрсөлдөх давуу тал авчрах гол хүчин зүйл болсон гэж хариулсан нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад нэмэгджээ.
Бизнес анализыг хийснээр дараах үр дүнгүүд компанид бий болдог байна.
- Төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд логик үндэслэлтэй харилцах
- Бизнесийн хэрэгцээг хангах боломжит сонголтуудыг олж харах
- Байгууллагын хөрөнгө оруулалтын өгөөжийг онцлох
Эдгээр үр дүнгүүдийг бий болгохын тулд бизнес аналистууд доорх үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг байна.
- Төслийн өмнөх стратегийн төлөвлөлт буюу бизнес хэрэгцээг үнэлэх
- Бизнес анализын төлөвлөлт
- Дүгнэлт
- Шинжилгээ
- Удирдлага, хяналт
- Санал болгосон шийдлийг үнэлэх дүгнэх
Бизнес шинжээчид өөрсдийн цагаа хэрхэн зарцуулдаг вэ?
Судалгаанд оролцогчид дунджаар нийт цагийнхаа гуравны нэг орчим хувийг (31%) бизнес хэрэгцээг үнэлэх, бизнес анализын төлөвлөгөө хийхэд зарцуулдаг гэсэн бол 41 хувийг нь дүгнэлт, шинжилгээ хийхэд зориулдаг байна.
Харин үйл ажиллагаа нь хангалттай тогтворжоогүй байгууллагын бизнес шинжээчид бизнесийн анализ хийхэд цагаа хангалттай зарцуулдаггүй байна. Үнэндээ, боловсронгуй бус байгууллагад ажилладаг мэргэжилтнүүд цагийнхаа дөрөвний нэг орчим хэсэгт бизнестэй холбогдолгүй анализ хийж бусад төлөвлөгдөөгүй ажлуудыг хийх хэрэг гардаг учраас бизнес шаардлагуудыг дүгнэх, эрэмбэлэх цаг хангалттай байдаггүй.
Энэхүү сэдвийн хүрээнд мэдлэгээ нэмэгдүүлж, салбарын мэргэжилтнүүдийн бодит кейсүүдийг сонсон, олон улсын мэргэжилтнүүдийн төслийн удирдлагын хүрээнд яригдах хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл таныг Пи Эм Ай Монголиа Чаптэр (“PMI Mongolia Chapter”) байгууллагаас 5 дахь жилдээ 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Бест Вэстерн Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах “Ирээдүйг Бүтээлцэх Төслийн Удирдлага” олон улсын бага хуралд оролцохыг урьж байна.
Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Хуралд оролцох холбоос https://www.ticket.mn/event/datr/1/