Аваргуудын Лигт оролцох боломжтой Мальтын “Валлетта” клуб Усайн Болтод 2 жилийн мэргэжлийн хөлбөмбөгийн гэрээ санал болгожээ. Хөнгөн атлетикийн Олимп, дэлхийн аварга Ямайкын тамирчин өнгөрсөн 7 хоногт Австралийн “Сентрал Көүст Маринэрс” клубийн өмнөөс 2 гоол оруулж, дэлхий нийтийг шуугиулаад авсан юм.
Болтыг сонирхож байгаа “Валлетта” клуб нь Мальтын лигт сүүлийн 8 жилд 5 удаа түрүүлснээс гадна саяхан Абу Дабид байрлалтай “Санбан” групп тус клубийг худалдаж авсан билээ. Тэдний гол зорилго нь ойрын хугацаанд Аваргуудын Лигт оролцох гэнэ.
“Валлетта” клуб энэ зун Аваргуудын Лигийн урьдчилсан шатанд Албанийн “Кукеси” клубт ялагдсан байна.
А.Одбаяр