Монгол, ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын сайд нарын III хурал Шангри Ла зочид буудалд эхэллээ.
Хуралдаанд Монгол Улсыг төлөөлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, хотын дарга С.Батболд, БОАЖЯ болон холбогдох бүх албан тушаалтан, жуулчлалын компанийн 100 орчим төлөөлөл оролцов. БНХАУ-ыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жианг, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пин тэргүүтэй хил орчмын мужийн захирагч нар, хувийн хэвшлийн төлөөлөгч нийт 61 хүн оролцлоо. Харин ОХУ-ыг төлөөлж Соёлын яамны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович тэргүүтэй яам, орчмын мужийн захирагч нар, тур операторуудын 17 төлөөлөгч Монголд иржээ.
Европ иргэд жилд дунджаар гурван удаа аялдаг бол өмнөд хөршийнхөн таван удаа аялдаг судалгаа гарчээ.
Манай улс өнгөрсөн онд нийт 470 мянган жуулчин хүлээн авсан бол ОХУ 81 сая, БНХАУ 270 сая жуулчин хүлээж авчээ. Эндээс манай хоёр хөрш улсад аялал жуулчлал ихээхэн хөгжсөнийг харж болно. Европ иргэд жилд дунджаар гурван удаа аялдаг бол өмнөд хөршийнхөн таван удаа аялдаг судалгаа гарчээ. Ингэхдээ Хятад иргэд хилийн чанадад бус дотоодод аялахыг илүүд үздэг байна.
Манай улсыг зорин ирсэн жуулчдын дийлэнхийг Орос, Хятад иргэд эзэлжээ. Хөрш орнуудын жуулчдын тоо жил бүр арав орчим хувиар өсөж байна. Иймд эдгээр орнуудтай хамтран хил орчмын болон Цайны зам дагуу аялал жуулчлалын маршрутууд бий болгох саналыг БОАЖЯ-наас тавилаа.
Мөн ОХУ-тай хамтран Байгаль далай, Хөвсгөл нуурыг авто замаар холбох, хоёр орны жуулчид дэлхийд данстай хоёр томоохон нуурыг нэг удаад зэрэг үзэх боломжийг хангахаар ажиллаж эхэлжээ.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогыг зохицуулах газрын дарга С.Баясгалан “Энэ оны сүүлээр Хөшигийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орно. Ингэснээр жуулчдын тоо 3 дахин өснө. Одоогоор Сөүл, Бээжин, Москва манай агаарын гол замууд байна. Агаарын шинэ гарцуудыг нэмнэ. Мөн Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймгуудад олон улсын стандартад нийцсэн онгоцны буудал барина” гэсэн юм. Мөн тэрээр Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулна, Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжүүлж, Их Эзэн Чингис хааны цогцолбор байгуулах бол Архангай аймгийн Өгий нуур, нийслэл дэх Буянт-Ухаа байгууламжийг мөн аялал жуулчлалын тулгуур болгон хөгжүүлэхээ мэдэгдсэн юм.
Харин авто замаар манай улс руу ОХУ-аас 10, БНХАУ-аас 13 боомтоор жуулчид нэвтэрдэг байна.
Монгол Улсад аялал жуулчлалыг дараах байдлаар бүсчлэн хөгжүүлнэ.
- Баруун аймгуудад тусгай сонирхлын буюу өндөр уулын аялал жуулчлалыг,
- Зүүн аймгуудад Монголын эзэнт гүрний түүхэнд суурилсан аялал жуулчлалыг,
- Төвийн аймгуудад бизнесийн буюу албан аялал жуулчлалыг,
- Говийн аймгуудад байгалийн, палеонтологийн олдворт суурилсан аялал жуулчлалыг тус тус хөгжүүлэх юм байна.
Ингэснээр одоо төвийн бүсэд төвлөрдөг жуулчдыг бусад аймгуудад зорчуулах, аялал жуулчлалын орлогыг жигд хуваарилах боломжтой болох аж.