“Автобензин, дизель түлшийг дутуу шахаж байна” гэх асуудлыг шалгуулах хүсэлт ирүүлсний дагуу Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сод Монгол” шатахуун түгээх станцын түгээгүүрт хэмжил зүйн хяналт, шалгалт хийсэн байна.
Тус түгээгүүр нь 5-180 л/мин зарцуулалттай, өндөр даралтаар их хэмжээний шатахуун түгээх зориулалттай хурдны түгээгүүр учраас MNS 3015 : 2004 стандартын дагуу 50 литрийн багтаамжтай, баталгаажилт хийгдсэн хэмжүүрийг ашиглан гурван удаа магадлан тогтоох хэмжилт хийсэн байна. Хэмжилтээр түгээгүүрийн шахалт стандартын шаардлага хангаж байв хэмээн тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.