Канадын нэрт тамирчин, Олимпийн аварга Райн Фрай саяхан асуудалд оржээ. Канадын кёрлингийн шигшээ багийг ахлаж 2014 оны Сочигийн Олимпоос алтан медаль хүртсэн шилдэг тамирчин өөрийн хамтрагчтайгаа хамт Кёрлингийн классик тэмцээнд оролцсон бөгөөд шигшээ тоглолт эхлэхийн өмнө асуудал үүсгэсэн байна.
Алберта мужийн Рэд Дир кёрлингийн төвийн хувцас солих өрөөнд багийн гишүүд согтууруулах ундаа хэрэглэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Улмаар хувцас солих өрөөний эд хогшлыг эвдэж, хоорондоо хэрэлдcэн аж.
Тус байгууламжийн менежер Уэйд Турбер энэ тухай батлан хэлсэн бөгөөд Канадын Си Би Си телевизэд энэ талаар ярицлага өгснөөр олон нийтэд дэлгэгджээ. Удалгүй Олимпийн аварга өөрийн твиттер хуудсаар дамжуулан уучлал гуйсан байна.
Нэгэнт эмх замбараагүй байдал үүсч, тэмцээнд оролцогчид согтуу байсан учраас зохион байгуулагчид шигшээ тоглолтыг явуулахгүйгаар өрсөлдөгч багт нь ялалт өгсөн аж. Үүгээр ч зогсохгүй Олимпийн аварга Райн Фрай болон түүний хамтрагч Жэйми Көү, Крис Шилл, Ди Жэй Кидби нарыг тэмцээнээс хөөжээ.
Г.Баярмөнх