Ч.Ганжавхлан тэргүүтэй "Лантуун дохио" ТББ-ын залуус хүүхэд хамгаалал хөгжлийн "Ид шидийн орон 2" төвийг Улиастайн эцэст байгуулахаар болжээ.
Тэд Улиастайн эцэс буюу Баянзүрх дүүргийн 23-р хороон дахь 4200 мкв талбай бүхий газар байгуулах "Ид шидийн орон 2" төслийн нээлтийг өнөөдөр албан ёсоор эхэлж, хавар газар гэсэхээр барилгын ажлаа эхлүүлэхээр болсон байна. Харин барилгын ажлаа эхэлтэл бичиг баримтаа цэгцэлж барилгын төслөө бичихээр болжээ.
Энэхүү төв нь Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох гэнэ.
"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Өнөөдөр бид та бүхэндээ баяртай мэдээ дуулгаж байна. Улаанбаатарын хамгийн том дүүрэг Баянзүрх дүүрэгт барихаар боллоо. Энэ ажилд маань дэмлэг үзүүлэхээр "Энержи Ресурс" компаниас 740 сая төгрөг хандивлалаа. Үндэсний томоохон компани 10 жилийнхээ ойгоор хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулсан том хөрөнгө оруулалт хийлээ. Энэ нь бусад компаниудад эерэг жишээ болж байгаа юм.
Одоо бидний урд маш том ажил хүлээж байна. Анхны "Ид шидийн орон"-ыхоо ажлын ард манай залуучууд эрч хүчтэй гарч чадсан. Хүмүүс бидэнд 1000, 1000 төгрөгөө хандивлаж хамтарч босгосон.
Харин өнөөдөр хоёр дахь төвийг байгуулах мөнгөний тал хувийг бидэнд өглөө. Энэ санхүүжилт орж ирсэн нь бид санхүүжилтээ бүрэн шийдсэн гэсэн үг биш шүү. Биднийг үргэлжлүүлэн дэмжээрэй. Учир нь Шар хадны эцэс, Амгалан, Улиастайд "Ид шидийн орон" заавал хэрэгтэй." гэлээ.
Тэрбээр цааш нь "Өчигдөр бид "Ид шидийн орон" байгуулна гэсэн мэдээллээ хүргэсний дараа олон хүн зурвас бичиж боломжоороо тусална гэсэн. Өмнө нь "Ид шидийн орон" төслийг эхлүүлж байхад тоосго болон асфальтаар тусалсан нөхөд маань энэ удаад ч дахин тусална гэсэн" гэлээ.