Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ (2019.01.05) эхэллээ.
Төрийн ордонд болсон нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэлэв. Энэ тэмцээн долоо дахь удаа болж буй бөгөөд тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, нэр хүнд, чанар чансаа нь улам өсчээ.
Тэмцээний аваргууд ирэх жил Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Балбыг зорино.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Улсын Их Хурлын тамгын газар ажиллаж, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай юм.
Нээлтийн ажиллагаанд мөн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар үг хэллээ. Дараа нь дэлхийн шатрын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн эрэгтэй багийг индэрт урьж, баяр хүргэсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэмцээний эхний нүүдлийг Орхон аймгаас оролцож байгаа 18 настай А.Золжаргалтай хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулдаг энэ тэмцээнд Үндсэн хуулийг батлалцаж байсан Ардын Их Хурлын депутатуудаас оюун ухаан сөрөн өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд Ардын Их Хурлын депутат Д.Найдан, Д.Чилхаажав, В.Цамба нар өрсөлдөж байна.
Насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй, сонирхогчид өрсөлддөг энэхүү тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгодог бөгөөд аваргалсан эрэгтэй, эмэгтэй шатарчин Ази тивийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог юм.
Өнөөдрийн тэмцээний аваргууд ирэх жил Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Балба улсыг зорино гэж УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.