Шинэ жилийн баяраар иргэд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс осол, гэмтэлд өртөх тохиолдол жирийн үеийнхээс ихэсдэг байна. Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Түмэн-Өлзий иргэдэд дараах зөвлөмжийг өгсөн юм.
Эмч Түмэн-Өлзий: ГССҮТ-д 7 хоногт дунджаар 2000 гаруй хүн яаралтай тусламж авдаг. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг.
Осол гэмтлийн шалтгааныг харахад 37 хувь хүчирхийллийн шалтгаантай осол гэмтэлд өртсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.6 хувиар өссөн үзүүлэлт. Хүчирхийллийн шалтгаантай болон согтуугаар өртсөн осол гэмтлийн тоо жилээс жилд өсөх хандлагатай байдаг.
Дараагийн анхаарал татаж буй асуудал бол осголтын шалтгаанаар энэ оны 11, 12 сард ГССҮТ-д 108 хүн тусламж авсан нь өмнөх оны мөн үеэс 47 хувиар өссөн байна. 108 хүний 44 хувь нь согтуу байсан. Осол гэмтлийн тохиолдол шинэ жил, баяр наадам зэрэг тэмдэглэлт баярын үеэр жирийн үеийнхээс илүү өсдөг.
Шинэ жилийн үеэр архи согтууруулах ундааг зохистой хэрэглэх, баяр ёслолд оролцсоны дараа гэртээ харьсан эсэхэд хамт олон, найз нөхөд нь анхаарал тавих хэрэгтэй байна.
Их хэмжээгээ согтсон хүмүүс арга хэмжээний дараа машинд орж, угаартаж амиа алдах тохиолдол гардаг. Тиймээс нэгнээ архиар шахахгүй байх, согтсон хүнээ гэрт нь хүргэж өгөхийг зөвлөж байна.