“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулан өгөх ёслол болж байна.
Тэтгэлгийг Олон улсын олимпын хорооноос зарласан бөгөөд Монголоос 9 тамирчин нэр дэвшүүлснээс цанын 3, тэшүүрийн 1 тамирчин тэнцсэн байна.
Тэнцсэн тамирчид:
- Б.Ачбадрах /Цанын ОУХМ/ 2018 оны Пёнчан өвлийн олимпод оролцсон
- Д.Мөнхгэрэл /Цанын ОУХМ/
- А.Энхтуул /Цанын ОУХМ/
- А.Зул /Тэшүүрийн ОУХМ/
Хөтөлбөрт хамрагдсан тамирчин МҮОХ болон ОУОХ-той гэрээ байгуулснаар сард 750 ам.доллар, нийт 4 сарын хугацаанд 3000 ам.долларын тэтгэлэг авна.
Тэтгэлэгт хамрагдсан тамирчин эрхээ авч чадаагүй болон эмнэлгийн шалтгаан, тайланг хоцролт, допингийн асуудал гаргасан бол тэтгэлгийг цуцлах аж.
Токиогийн зуны олимпын үеэр мөн уг тэтгэлэгт манай улсын 17 тамирчин сонгогдсоноос 14 нь эрхээ авсан.
Тэтгэлэг авсан, цанын ОУХМ Б.Ачбадрах "Бид Швейцар улсад сар гаруйн хугацаанд бэлтгэл хийж ирээд удаагүй байна. Хоёр өдрийн дараа дахин тус улсад болох Дэлхийн цомын тэмцээнд оролцоно.
Олимпын хорооны тэтгэлгүүд бэлтгэл сургуулалтад сайнаар нөлөөлдөг. Бид эх орондоо дугуйтаа цана ашиглан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтгэл хийдэг.
Одоогоор олимпын эрх олгох чансаанд 147 оноотой бичигдэж байна. 100 дотор орж байж дараагийнхаа гараанд бүрэн гарах эрхтэй болно. Эрх олгох зургаан тэмцээндээ оролцож амжилтаа ахиулаад, эрхээ авахад өөрийгөө дайчилна" гэв.
Харин Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл “Гүйлтийн тэшүүрийн тамирчид Дэлхийн цомын эрхийг биелүүлж, олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон нь сүүлийн таван удаагийн олимпын мөчлөгийн хувьд анхны тохиолдол болж байна.
Манай тамирчид цар тахлын улмаас хоёр жилийн турш олон улсын тэмцээнд оролцоогүй, мөсөн дээр бэлтгэл бага хийсэн ч гэсэн амжилт харьцангуй сайн байна. Ялангуяа ОУХМ А.Зул, Я.Зоригтбаатар нар улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож байна.
Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулдаг Дэлхийн цомын тэмцээний эхний цуврал арваннэгдүгээр сарын 12-14-нд Польшид болно. Манай тамирчид энэ тэмцээнд оролцохоор өнөөдөр Америкаас нисэж байна. Дараагийн цувралууд арванхоёрдугаар сард АНУ-ын Солт Лейк, Канадын Калгари хотод болно.
Өмнө нь зохиогдсон Америкийн цомын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай төрөлд А.Зул хоёрт, Я.Зоригтбаатар наймдугаар байрт орсон. Тамирчдынхаа тэмцээнд орж байгаа байдлыг харахад олимпын эрх авчих болов уу гэсэн найдлага байна” хэмээв.