Дорноговь аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, Даланжаргалан сумын Элдэв багийн Зүүндалан гэдэг газар байрлах хиймэл нуурт нэг иргэн живжээ.
Тодруулбал, Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны өдрийн 16:55 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 200 км зам туулан 18:23 цагт очиход нэр бүхий ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нуурт тус компанийн ажилтан 22 настай эрэгтэй живсэн байсан тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид өнөөдрийн 05:00 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын чиглэлд явсан байна.
Эх сурвалж: ОБЕГ