“Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэн боллоо. Уг үзэсгэлэнд 30 гаруй ААН, байгууллага сэргээгдэх эрчим хүч, халаалт, дулаалга, сайжруулсан зуух, ариун цэврийн эко байгууламж, хог хаягдал дахин боловсруулах, бохир ус цэвэрлэх чиглэлийн тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.
ХОЁР ДАХИН БАГА ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭДЭГ ЦАХИЛГААН ХАЛААГУУР
-“Централ Рич Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн:
-Манай компани 2014 онд байгуулагдсан. Өнөөдрийн үзэсгэлэнд танилцуулж буй бүтээгдэхүүнийг гурван жилийн судалгааны үр дүнд бүтээсэн. Эрчим хүчний хэмнэлттэй, Ашигтай загварын гэрчилгээтэй “Финекс” цахилгаан халаагуурыг 2021 оны арваннэгдүгээр сард зах зээлд нэвтрүүлж, одоо 600-900 ватт хүчин чадалтай дөрвөн төрлийн халаагуурыг үйлдвэрлэж байна. Төхөөрөмж хэрэглэгчийн тохиргооноос хамаарч тодорхой хэмд хүрээд унтарч, асдаг тохиргоотой. Бага эрчим хүчээр их дулаан гаргадаг онцлогтой.
-Судалгааны хүрээнд хийсэн туршилтын үр дүнгээс дурдвал?
-Бид цэцэрлэг, сургууль, амины орон сууцнуудад туршилт хийсэн. Тухайлбал, 155-р цэцэрлэг цахилгаан бойлер ашигладаг. Уг цэцэрлэгт манайх цахилгаан халаагуураа ажиллуулж туршихад энэ халаагуур хоёр дахин хэмнэлттэй эрчим хүч хэрэглэдэг нь батлагдсан.
-Агаар шатаах уу?
-Манай цахилгаан халаагуур агаар шатаадаггүй. Хэтэрхий өндөр градуст л агаар шатдаг. “Финекс” цахилгаан халаагуурын дотор талд нүүрстөрөгчийн инпра хавтан бий. Энэ нь агаарыг доороос нь дээшээ халааж гаргах үйлдэлтэй.
-Бүтээгдэхүүний үнийн тухайд?
-Хүчин чадлаасаа хамаараад 250-500 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Сүүлд нэг оёдлын үйлдвэр манайд захиалга өгсөн. Сууж ажиллаж буй оёдолчид хөлөөсөө даардаг тухайгаа бидэнд хэлсэн. Тиймээс бид хөлийнх нь урд байрлуулах боломжтой цахилгаан халаагуурыг зориулж хийж өгсөн.
МОНГОЛ ГЭРИЙН ХАЛААЛТ, ДУЛААЛГА, АГААР СЭЛГЭЛТИЙГ ШИЙДСЭН ЦОГЦ ШИЙДЛИЙГ БИЙ БОЛГОСОН
-ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр:
-Агаарын бохирдлыг шийдэх хамгийн боломжтой хувилбар нь нь цахилгаан халаагуур юм. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт ч 2.5 квт хүчин чадалтайгаар 100 мянга хүртэлх айлыг эрчим хүчинд холбоно гэдэг төлөвлөгөө ч байдаг. Цахилгаан халаагуур хэрэглэх зардлыг иргэд дийлдэггүй.
Бид монгол гэрт ямар дулаалгын шийдэл байж болохыг эрэлхийлсэн. Ингээд халаалт, дулаалга, агаар сэлгэлтийг шийдсэн цогц шийдлийг бий болгож, “CHIP”-ийг хөгжүүлсэн. Үүнийг НҮБ-ын Хүүхдийн сан, ШУТИС, People in need олон улсын байгууллага, Тогтвортой санхүүжилтийн холбоо ТББ хамтран монгол гэрт зориулсан утаагүй шийдлийг болгож буй төслийг хэрэгжүүлж буй.
Мөн хамгийн чухал нь бидний санал болгож буй шийдлийн хүрээн дэх үйлдвэрлэлийг орон нутагт хийж чаддаг байх тухай асуудал юм. Одоо Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Улаанбаатарт арав гаруй үйлдвэрлэгч энэ чиглэлээр ажиллаж байна. Бид технологи, чанарын хяналтын заавар, бүтээгдэхүүний шошго зэрэг бүгдийг бэлдэж өгөөд тогтвортой хангамжийн системийг бий болгосон.
-Нэг гэрт дулааны цогц шийдлийг хэрэглэх зардал хэдэн төгрөг байх вэ?
-Нэг гэрийг цогц шийдлээр хангахад 2.2-2.5 сая төгрөгийн хооронд зардал гардаг. Ингэж цогцоор нь худалдаалахад иргэдэд санхүүгийн янз бүрийн системийг санал болгож буй юм. Орон нутгаас тодорхой зардлыг нь даах, олон улсын донор байгууллагуудын хөнгөлөлт, ногоон зээлд хамрагдах боломжтой.
-Энэ шийдлийг одоо хэчнээн өрх хэрэглэж байгаа бол?
-2019 онд Баянхонгор аймгийн 200 гаруй айл энэ шийдлээр дулаанаа хангасан. Одоо нийтдээ гурван аймаг, хоёр дүүрэгт 600-700 айл хэрэглэж байна.
ТООСГОНД ХАДГАЛАГДСАН ДУЛААНААР ГЭРЭЭ ХАЛААХ БОЛОМЖ
-“Ультрасоник” компанийн ерөнхий инженер Хуягбаатар:
-Манай компани 2001 онд байгуулагдсан. Германаас халаалтын төхөөрөмж, цэвэрлэх байгууламж оруулж ирдэг. Өнөөдрийн үзэсгэлэнд шөнө дулаан хадгалагч цахилгаан халаагуурыг танилцуулж байна. Энэ төхөөрөмж нь шөнийн хямд цахилгааныг ашиглан айлыг халаадаг эрчим хүчний хэмнэлттэй юм.
Анхны айлууд 2003 оноос хойш энэ төхөөрөмжийг суурилуулан ашигласаар байна. Ашиглалтын хугацаа маш урттай, сайн чанарын бүтээгдэхүүн юм. Цахилгаан халаагуур өөртөө дулааныг ухаалгаар хуримтлуулдаг. Доторх нэг тоосго нь 600 градус хүртэлх дулааныг нөөцөлдөг. Хураагдсан дулаанаар 16 цагийн турш байшингаа халаах юм. 8 цаг цэнэглэхэд 16 цаг дулаанаа барьдаг гэсэн үг.
Хүний оролцоогүй буюу хэрэглэгч зөвхөн өрөөний хэмийг тохируулахад л хангалттай.
-Ашиглалтын зардал нь хэд вэ?
-50 м2 талбайтай байшинд 4-5 квт-тай төхөөрөмж суурилуулдаг. Энэ нь ойролцоогоор 3 сая гаруй төгрөгийн үнэтэй. Анх худалдаж авахад үнэ нь өндөр санагдах ч хэрэглээд 3-4 жил болоход өртгөө өөрөө хэмнэсэн мөнгөөр нөхчихдөг.
АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН БОХИРЫГ 98 ХУВЬ ЦЭВЭРШҮҮЛЖ СААРАЛ УС БОЛГОДОГ ТӨХӨӨРӨМЖ
-“Урта камел транс” компанийн менежер Б.Ариунчимэг:
-Манай компани ОХУ-аас төхөөрөмжүүдээ оруулж ирдэг. Төвийн шугамд холбогдоогүй зуслангийн айлууд, алслагдмал сургууль, цэцэрлэг, амралт, сувиллын газруудын ариун цэврийн байгууламжийн бохирыг 98 хувь цэвэршүүлж саарал ус болгон хөрсөнд нь шингээдэг технологи юм. Саарал усыг мод, зүлэг услах, машин угаахад ашиглаж болдог. Бохир хөлдөхгүй, үнэртэхгүй, соруулахгүй давуу талтай. Ашиглахад сард тогны хэрэглээ 2000 төгрөг гардаг.
Бид найман жилийн баталгаат хугацааг амладаг. 3-3000 хүртэлх хүний хүчин чадалтай төхөөрөмжүүдийг санал болгодог.
- Гурван хүнийх 5.6 сая төгрөг,
- 200 хүнийх нь 195 сая төгрөгөөс эхэлсэн үнэтэй байна. Насанд хүрсэн хүний нэг хоногийн бохир ялгаруулах хэрэглээг 200 литр гэж боддог. Үүнд хувцас угаах зэрэг бүх хэрэглээ нь багтдаг.
Уламжлалт зуухыг цахилгаан, ахуйн хийгээр ажиллуулах технологийг бий болгосон Ш.Алтангэрэлийн ярилцлагыг ЭНД дарж уншаарай.