“Агаар орчны бохирдлыг бууруулах технологи-2022” үзэсгэлэнгийн үеэр ахуйн хий, цахилгаан хослуулан дулаанаар хангах боломжтой төхөөрөмжийг бүтээсэн “Уртын хур” компанийн үүсгэн байгуулагч Ш.Алтангэрэлтэй ярилцлаа.
Тэрээр “Бидний ад үзээд байдаг уламжлалт зуухыг цахилгаан, ахуйн хийгээр ажиллуулах технологийг бий болгосон. Зуухыг цоолж, өөрчлөхгүйгээр зөвхөн үнсний савны оронд халаагуур суурилуулж буй юм. Хүссэн үедээ цахилгаан болон ахуйн хийг сонгон ажиллуулах боломжтой. Бүр хүсэхгүй бол галаа түлсэн ч асуудалгүй” хэмээсэн юм.
-Таны бүтээгдэхүүний хэрэглэгчид өгч буй үр өгөөж нь юу вэ?
-Утаа гаргахгүй. Дотор орчны агаарын бохирдол тэг болно. Эдийн засаг, цаг хугацаанд ч хэмнэлттэй. Хөдөөгийн малчид, гэр хороололд оршин сууж байгаа иргэд хэрэглэх боломжтой. Мөн аяллаар авч явсан болохоор овор багатай төхөөрөмж юм.
-Энэ шийдлийг хэрэглээнд нэвтрүүлсэн үү. Судалгаагаа хэрхэн хийсэн бэ?
-Би өөрөө дөрвөн жилийн турш цахилгаанаар нь дагнаж, сүүлийн хоёр жилд ахуйн хийг ашигласан. Гарч болох эрсдэл, сөрөг үр дагаврыг сайжруулсаар ирсэн. Одоо энэ бүтээгдэхүүндээ бүрэн итгэлтэй байгаа.
Манай бүтээгдэхүүнүүд “Ашигтай загвар” гэрчилгээ, Гамшиг судлалын лабораториор баталгаажсан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний төвийн лабораторид туршилт хийсэн. Маш сайн үр дүн гарсан.
Манай зуухны хэрэглээг сайжруулсан түлшнийхтэй харьцуулахад:
- Хүхрийн хүчил 7 дахин
- Азотын исэл 44.8 дахин
- Нүүрс төрөгчийн дутуу исэл 60 дахин
- Тоосонцрын хэмжээ 149 дахин дага байгаа нь туршилтаар батлагдсан.
-Бүтээгдэхүүнийхээ санааг анх хэрхэн олж байв. Санаачилгаа бодит болгохоор ямар замыг туулсан бол?
-Би анх 2000 онд Улаанбаатарт нүүж ирсэн. Ингээд дулаахан байшин барихын тулд үртсэн материалыг сонгосон. Улмаар дулааны алдагдал багатай буюу бусад айлаас гурав дахин бага түлш хэрэглэдэг байв. Энэ үр дүнд тулгуурлаад зуухыг цахилгаанаар халааж, цахилгаан тасарвал ахуйн хий ашиглаж болох шийдлийг эрэлхийлсэн. Ингээд сүүлийн хэдэн жил яг үүнд анхаарлаа хандуулж ажиллаж үр дүнд хүрсэн.
Манайх 6*8 хэмжээтэй байшинтай. Манай гэр бүлийн тогны үндсэн хэрэглээ, халаалтын төлбөр нийлээд сүүлийн нэг жилд 450 мянган төгрөг гарсан лавлагаа гарсан. Газыг зааварчилгынх нь дагуу ашиглахад ямар ч эрсдэлгүй зөв шийдэл юм.
Миний төхөөрөмжийг ашигладаг хөдөө орон нутгийн хүмүүс бий. Одоо бол би бүтээгдэхүүнээ аюулгүй гэдэгт ам бардам байж чадна.
-Дундаж савлагаа бүхий ахуйн хийгээр нэг айл хэд хоног зуухаа халааж болох вэ?
-Тухайн айлынхаа дулааны алдагдлаас хамаарна. Таван ханатай гэр хавар, намартаа хоёр л цэнэглэх байх. Харин дулааны алдагдал ихтэй айл үүнээс олон цэнэглэнэ. Бид хамгийн түрүүнд дулааны алдагдлаа багасгаж байж, ахуйн хий, цахилгаан халаагуурын шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй.
-Бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан уу. Ямар үнэтэй вэ?
-Би хөрөнгө оруулалт авч байж л бүтээгдэхүүнээ худалдаанд гаргана. Сав баглаа боодол зэргийг шийднэ. Нийгмийн асуудал учраас төр засгийг үүнд анхаараасай гэж хүсэж байна. Би оюуны өмч хэмээж мөнгө нэхэхгүй. Бүтээгдэхүүний өртгийг л гаргаад өгвөл, төрд үйлдвэрлэх эрхийг шилжүүлэхэд бэлэн байна.
Манай бүтээгдэхүүн бүх төрлийн зууханд таарна.
- Ахуйн хийгээр халаах төхөөрөмж 100 мянга,
- ахуйн хий, цахилгаан хосолсон төхөөрөмж 200 мянган төгрөгийн үнэтэй байна. Халуун мэдрэгч зэрэг бусад дагалдах төхөөрөмжийг зах зээлийн үнэд тулгуурлан иргэнд өгдөг.
-Зарим хүн ахуйн хий хэрэглэх аюултай гэж үздэг.
-Хүмүүс бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Газыг аюултай гэх хий айдсаар цэнэглэгдсэн хүмүүс байдаг. Стандарт, зааврынх нь дагуу хэрэглэвэл ямар ч аюул байхгүй. Дэлхий нийтээрээ утааны асуудлаас салсан байна. Тэгэхэд бид ахуйн хий аюултай гээд хойш сууж болохгүй. Манай иргэдэд мэдлэг дутаж байна.