gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Монгол инженерүүдийн бүтээсэн анхны ухаалаг гар утас Hulan21 Plus-ийг танилцууллаа

А.Мишээл
Технологи
2021-09-22
182
Twitter logo
А.Мишээл
182
Twitter logo
Технологи
2021-09-22
ФОТО: Монгол инженерүүдийн бүтээсэн анхны ухаалаг гар утас Hulan21 Plus-ийг танилцууллаа

Ehlel брэндийн хамт олон өчигдөр монгол инженерүүдийн бүтээсэн анхны ухаалаг гар утас Hulan21 Plus-ийн нээлтээ албан ёсоор Корпорейт Конвейшн төвд хийлээ. 

Тус компанийн залуус Монгол Улсын хатуу ширүүн нөхцөлд зохицсон, говь хангай дамжин амьдардаг, байгалийн хурд хүч, тэсвэр тэвчээрийг харуулсан хуланг бэлгэдэж, 2021 онд хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа гэдэг утгаар Hulan21 Plus хэмээн анхны утсаа нэрлэжээ. Цаашдаа Hulan22, Hulan23, W сери, M сери гэх мэтчилэн олон загварууд гаргах болно гэж Ehlel компанийн захирал Ч.Батзаяа хэлсэн юм.

Ehlel-ийн хамт олон хэдийнэ чихэвч, USB залгуур, цэнэглэгч зэрэг гар утасны олон төрлийн дагалдах хэрэгслийг үйлдвэрлэн Монголдоо төдийгүй олон улсын зах зээлд гарган үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Ehlel ХХК-ийн захирал Ч.Батзаяа: 

"Монголын технологийн бүтээгдэхүүн бий болгоно гэдэг бидний эрхэм зорилго. Япон гэхээр Тоёота, Хонда, Панасоник, Солонгос гэвэл Самсунг, LG, Америк гэхээр Форд, Apple зэрэг технологийн брэнд нь хамгийн түрүүнд санаанд ордог. 

Харин Монгол Улс нүүрс, алтаар дэлхийд танигдаж байна. Үүнийг эвдэж, Монгол орон технологийн брэндтэй улс шүү гэдгийг таниулахын төлөө, энэ бүхний эхлэл нь байгаасай гэсэндээ Ehlel  гэдэг нэр өгч, хамт олон маань зүтгээд явж байна. 

Ehlel-ийн залуус 2024 онд монголчууддаа зориулж Zelme24 нэртэй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм. 

Бидний хамгийн том амжилт бол ухаалаг утсыг хэрхэн бүтээдэг, ямар лицензүүд авдаг, ямар үе шатуудыг давдаг вэ гэдгийг мэдсэн явдал юм. Монголчуудынхаа итгэлийг нь алдахгүй зүтгэх болно. Монгол Улсыг технологиор илэрхийлэх брэндийг бүтээхийн төлөө хором бүр чармайн ажиллах болно" гэв.

Ehlel  брэндийн хөрөнгө оруулагч, “BOJSS Cosmetic” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Батсүх:

"Манай монгол залуучууд хийж чадна гэж итгэсэн учраас би дэмжиж ажилласан" гэлээ.

Hulan21 Plus утасны нээлтийн үеэр Ehlel-ийн залуус 2024 онд монголчууддаа зориулж Zelme24 нэртэй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм. 

"Том амжилт" компанийн захирал Ж.Шижир:

"Батзаяа найз маань чихэвч, цэнэглэгч хийгээд олон жил амжилттай явсан. Багагүй туршлага хуримтлууллаа, утас хийнэ гэсэн багын мөрөөдлөө биелүүлэхээр надад санал тавьсан юм.  Тэгэхэд би шууд л дэмжсэн, итгэл үнэмшил төрсөн. Учир нь Батзаяа маань юу л хүснэ заавал ард нь гарч чаддаг. Монголд хийж байгаагүй том төсөл боловч би итгэж хамтарсан" гэлээ.

Гар утасны дагалдах хэрэгсэл, нэмэлт бүтээгдэхүүнүүдээ Энэтхэг, Япон, Сингапур улсууд руу нийлүүлж байгаа ажээ. 

2007 онд Ehlel.com сайтыг үүсгэн байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Ehlel компани өнөөдрийн байдлаар 21 аймагт  900 гаруй гэрээт салбартай, БНХАУ-ын Гуанжоу хот, АНУ-ын Вайоминг мужид албан ёсны охин компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Жижиг хэмжээний цахилгаан бараа үйлдвэрлэл, мэдээллийн технологийн сургалтын байгууллага, санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудыг удирдан явуулж байна. Гар утасны дагалдах хэрэгсэл, нэмэлт бүтээгдэхүүнүүдээ Энэтхэг, Япон, Сингапур улсууд руу нийлүүлж байгаа ажээ. 

 Ehlel компанийн захирал Ч.Батзаяа Hulan21 Plus утсыг танилцууллаа.

Hulan21 Plus  утсыг 599 мянган төгрөгийн үнэтэйгээр хэрэглэгчдийн гарт захиалга авч хүргэх бөгөөд нийт 5000 утас үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. "Хамгийн сайхан мэдээ нь энэ утас бий болох өдөр 4300 орчим захиалагч хэдийнээ захиалгаа өгсөн. 4000 утасны хүргэлтийг хийх ажил их хугацаа шаардагдах тул 20 хоногийн дотор бүх хүргэлтээ дуусгахаар ажиллаж байна. Үнэхээр яаралтай хурдан авмаар байгаа хүмүүс төв оффисоос ирээд утсаа авах боломжтой" гэлээ.

Утасны хэмжээг аль болох том байлгахыг хичээжээ. Утасны хэмжээг аль болох том байлгахыг хичээжээ.

Утас маш хөнгөн, 198 грамм жинтэй. Хар болон цэнхэр өнгөөр гаргажээ. Утас маш хөнгөн, 198 грамм жинтэй. Хар болон цэнхэр өнгөөр гаргажээ.

0.28 секундэд буюу маш богино хугацаанд хүний царай танина. Мөн power save mode буюу цэнэгээ хэмнэх горимтой. Бусад утас ultra mode дээрээ хар цагаан болчихдог бол энэ утасны дэлгэцийн өнгө солигддоггүй юм байна. 0.28 секундэд буюу маш богино хугацаанд хүний царай танина. Мөн power save mode буюу цэнэгээ хэмнэх горимтой. Бусад утас ultra mode дээрээ хар цагаан болчихдог бол энэ утасны дэлгэцийн өнгө солигддоггүй юм байна.

13 мегапикселийн камер ашигласан. 30FPS бүртгэлтэй гэдэг нь зах зээлд 599 мянган төгрөгийн үнэтэй утасны хувьд маш өндөр үзүүлэлт юм байна. Зургаа дарсан тохиолдолд watermark  буюу тухайн утасны тамга автоматаар тавигдах боломжтой. 1980х1080 дэлгэцийн хэмжээгээр бичнэ гэдэг нь мөн л маш өндөр үзүүлэлт гэлээ. 13 мегапикселийн камер ашигласан. 30FPS бүртгэлтэй гэдэг нь зах зээлд 599 мянган төгрөгийн үнэтэй утасны хувьд маш өндөр үзүүлэлт юм байна. Зургаа дарсан тохиолдолд watermark буюу тухайн утасны тамга автоматаар тавигдах боломжтой. 1980х1080 дэлгэцийн хэмжээгээр бичнэ гэдэг нь мөн л маш өндөр үзүүлэлт гэлээ.

Үргэлжлүүлж олон зураг дарах, фокуслах, томруулах жижигрүүлэх, панорама зураг, HDR, гэрэл муутай орчинд гэрэлтүүлэх чадвар сайтай гэлээ. Үргэлжлүүлж олон зураг дарах, фокуслах, томруулах жижигрүүлэх, панорама зураг, HDR, гэрэл муутай орчинд гэрэлтүүлэх чадвар сайтай гэлээ.

Утасны хамгийн чухал зүйл бол CPU  буюу чип. Сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй, нано, халалт өгдөггүй чип ашигласан.  iPhone зэрэг сүүлийн үеийн RAM ашигласан. 64GB санах ойтой. Утасны хамгийн чухал зүйл бол CPU буюу чип. Сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй, нано, халалт өгдөггүй чип ашигласан. iPhone зэрэг сүүлийн үеийн RAM ашигласан. 64GB санах ойтой.

Нэмэлтээр SD карт хийх боломжтой. Нэмэлтээр SD карт хийх боломжтой.

Утасны арын хуруу мэдрэгч нь 0.19 секундэд  буюу маш хурдтай ажиллана. Утасны арын хуруу мэдрэгч нь 0.19 секундэд буюу маш хурдтай ажиллана.

Цэнэгээ маш удаан барих хүчин чадалтай батарей суурилуулсан. Хамгийн сүүлийн үеийн утаснууд 5400mAh батерейтэйгээр хийгдэж байна. Цэнэгээ маш удаан барих хүчин чадалтай батарей суурилуулсан. Хамгийн сүүлийн үеийн утаснууд 5400mAh батерейтэйгээр хийгдэж байна.

Хамгийн сүүлийн үеийн Android11 үйлдлийн системтэй. Google Mobile Services -ээс албан ёсны лицензээ авч, анх удаа андроид бүтээгдэхүүний жагсаалтад албан ёсоор орсон. Хамгийн сүүлийн үеийн Android11 үйлдлийн системтэй. Google Mobile Services -ээс албан ёсны лицензээ авч, анх удаа андроид бүтээгдэхүүний жагсаалтад албан ёсоор орсон.

Утасны үндсэн хэл нь монгол. Утсаа хайрцагнаас гаргаад тохиргоог хийж дуусах хүртэл бүгд монгол хэл дээр явагдана. Google компани Android үйлдлийн системээ өгөхийн тулд утасны аянаас эхлээд мессеж, сэрүүлэгний ая, дэлгэцийн зураг гээд бүгдийг шалгаж, ганц л оюуны өмчийн зөрчил гарвал татгалздаг учраас утсанд орсон бүх зүйлийг шинээр бүтээсэн байна. Утасны үндсэн хэл нь монгол. Утсаа хайрцагнаас гаргаад тохиргоог хийж дуусах хүртэл бүгд монгол хэл дээр явагдана. Google компани Android үйлдлийн системээ өгөхийн тулд утасны аянаас эхлээд мессеж, сэрүүлэгний ая, дэлгэцийн зураг гээд бүгдийг шалгаж, ганц л оюуны өмчийн зөрчил гарвал татгалздаг учраас утсанд орсон бүх зүйлийг шинээр бүтээсэн байна.

Эхнээс нь бүх тохиргоог хийж дуустал нийт 24 мянган үг бичжээ. Эхнээс нь бүх тохиргоог хийж дуустал нийт 24 мянган үг бичжээ.

Хамгийн сүүлийн үеийн Bluetooth 4.1 Хамгийн сүүлийн үеийн Bluetooth 4.1

Бүх үүрэн телефоны утсанд тохирно, олон улсын стандартад нийцсэн. Эцэг эхийн хяналттай, дуудлага хүлээн авах, хийх зэрэг нь уламжлалт андроид үйлдлийн системтэй утаснуудаас ялгарах онцлогтойгоор хийжээ. Монгол аппликейшнүүд үндсэн байдлаар суулгасан тул утсаа форматалсан ч монгол аппликейшнүүд устахгүй юм байна. Утсаа олох, зайнаас түгжих зэрэг бүхий л тохиргоонууд хийжээ. Бүх үүрэн телефоны утсанд тохирно, олон улсын стандартад нийцсэн. Эцэг эхийн хяналттай, дуудлага хүлээн авах, хийх зэрэг нь уламжлалт андроид үйлдлийн системтэй утаснуудаас ялгарах онцлогтойгоор хийжээ. Монгол аппликейшнүүд үндсэн байдлаар суулгасан тул утсаа форматалсан ч монгол аппликейшнүүд устахгүй юм байна. Утсаа олох, зайнаас түгжих зэрэг бүхий л тохиргоонууд хийжээ.

Аудио дуугаралт стандарт хангасан, аудио, видеоны бүх л хувилбарыг дэмжинэ Аудио дуугаралт стандарт хангасан, аудио, видеоны бүх л хувилбарыг дэмжинэ

Ehlel компаниас өчигдөр мөн олон улсад эх орныхоо нэрийг гаргасан олимп, паралимп, тив, дэлхийн аваргууд, шилдэг тамирчдадаа зориулан Hulan21 Plus утсыг бэлэглэсэн юм.

Мөн Hulan21 Plus ухаалаг утсыг захиалсан хэрэглэгчдийнхээ дунд сугалаат урамшуулал зарлан, 10 азтанд сургалтын төвд суралцах, Ehlel-ийн бүрэн дунд сургуульд 12 жил үнэ төлбөргүй суралцах, амралтын газар амрах, Гуанжоуд суралцах, Zelme24 автомашин  авах эрхийн бичиг, Hulan22 утас авах эрхийн бичиг, бак дүүрэн шатахуунтай Aqua автомашин зэрэг олон урамшууллаар бэлэг барьсан.

Олимп, паралимп, тив дэлхийн тэмцээнүүдэд оролцсон шилдэг тамирчдад Hulan21 Plus утсыг бэлэглэлээ Олимп, паралимп, тив дэлхийн тэмцээнүүдэд оролцсон шилдэг тамирчдад Hulan21 Plus утсыг бэлэглэлээ

Ehlel компанийн захирал Ч.Батзаяагийн ээж хүүдээ ажлын амжилт хүслээ Ehlel компанийн захирал Ч.Батзаяагийн ээж хүүдээ ажлын амжилт хүслээ

Lumino  хамтлаг Lumino хамтлаг

Гэрэл зураг: Д.Жавхлантөгс

Гэрэл зураг: Д.Жавхлантөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан