Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу “Русский дом” дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфэй” театрыг үүсгэн байгуулжээ. Театрынхаа нээлтийн ажиллагааг тохиолдуулан Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг энэ сарын 25-наас эхлэн үзэгчдийн хүртээл болгоно.
Монголын театрын урлагт Ф.М.Достоевскийн бүтээлээс анх удаа амилуулах болж байгаа бөгөөд сэтгэл зүйн, уран зөгнөлт төрлөөр хүргэж буйгаараа онцлог. Тус уран бүтээлийг Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгох юм.
“Гэм зэм” жүжгийг ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулна. Түүнийг театрын урлагт шимтэгсэд Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийг Монголд анхлан хүргэснээр нь мэдэх билээ. Харин романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлжээ.
Жүжгийн гол дүрд “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, түүнчлэн Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Ш.Доржсүрэн зэрэг жүжигчид тоглоно.
Ч. Сэмжаан