Цаг уурын байгууллагаас энэ сарын цаг агаарын төлөвийг танилцуулахдаа энэ сард агаарын дундаж температур төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна гэсэн юм. Нийслэл хот төвийн нутагт хамарна.
Хэдий олон жилийн дунджаас дулаан байгаа ч нийслэлийг нөмөрсөн саарал утаа багассангүй, өнгө нь улам барайж, нийслэлчүүд дахин гашуун утаанд утууллаа.
Улаанбаатарын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны агууламж хүлцэх хэмжээнээс их хэвээр байгааг agaаr.mn мэдээлсээр... Өнгөрсөн долоо хоногт Хайлааст орчим “Маш их бохирдолтой” болон “Их бохирдолтой”, Нэгдүгээр хороолол, Зуун айл, Зурагт, Таван буудал, Амгалан орчим “Бохирдолтой”, бусад цэгт “Бага бохирдолтой” байв.
Харин хотын удирдлагууд үүний бурууг нийслэлд суурьшсан 20 мянган орон нутгийнхан, сайжруулсан зуухаа бусдад худалдчихсан гэр хорооллынхон, галаа олигтой түлж чадалгүй уугиулж утаа үүсгэсэн иргэдэд тохов.
Уг нь сайжруулсан түлш хэрэглээд хоёр дахь жилтэйгээ золгосон. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмээд ч агаарын бохирдол арилсангүй.