УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Ардчилсан Намын Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татжээ.
Тэрбээр энэ талаараа “Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй. АН-ыг ямар ч үнэт зүйлгүй, зарчимгүй болгож байна. АН-ын эсрэг байдаг хүнийг шууд гишүүн болгож, сунгаанд оролцуулж болохгүй. Намын дүрэмд гишүүнээр элсээд зургаан сар болсон байх ёстой гэж заасан” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдөр О.Цогтгэрэлийн намын даргаар нь ажиллаж буй АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоор бүртгүүлээд байсан юм. Түүнтэй хамт Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат нар нэрээ дэвшүүлж, материалаа өгсөн. Энэ дөрвөн гишүүний дунд намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэн намын төлөөллийн төв байгууллага намын их хурлаар нэр дэвшигчийг нэрийг тодруулах болохыг Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өнөөдөр мэдээлсэн.
Х.Тэмүүжин нэрээ татсанаар Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат нар үлдээд байна. Маргааш буюу тавдугаар сарын 2-ны өдөр эдгээр гурван нэр дэвшигчийн хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг эцэслэнэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар дөрөвдүгээр сарын 29-ний өдөр МАХН-аас гарч, АН-д элссэн. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бие даан нэр дэвшсэн бөгөөд АН-ын гишүүнчлэлтэй эсэх нь мөн л маргаантай байгаа юм.
Нөгөө талд буюу М.Тулгатын даргалж буй АН-д
- УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат
- УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал
- АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай нар өөрсдийн нэрийг дэвшүүлээд байгаа юм. Д.Ганбатын хувьд хоёр талд хоёуланд нь нэрээ дэвшүүлсэн.