Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-23-нд Япон улсад ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Энэ удаа Төрийн тэргүүн энэ сарын 22-нд Япон улсад болсон Монгол-Японы бизнес форумд оролцож, Монголын нийгэм, эдийн засгийн талаар илтгэл тавилаа. Мөн Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Монголд хөрөнгө оруулагчдыг татах, Японы өндөр технологи, шилдэг менежментийг нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий айлчлал ийн өндөрлөв.
Ерөнхийлөгч Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүнийг айлчлалын бүрэлдэхүүнд багтаан авч явсан бөгөөд бизнесийн цар хүрээг өргөжүүлэн баяжуулах олон чухал шийдвэрт хүрснийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн онцолсон байна.
Ерөнхийлөгч “Чингис хаан” нисэх буудлаас шууд Төрийн ордон дахь албан өрөөндөө очих бололтой. Учир тэрбээр өнөөдөр 19.30 цагт манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канадын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрдийг хүлээн авч уулзах юм.