Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг Өвөржанчивлангийн рашааныг жилийн жилд ходоод, элэг, цөсний өвчнөө илааршуулах зорилготой мянга мянган хүн зорин очдог.
Тэгвэл тус рашааны эхийг ухаж сүйтгэх гэж байгаа талаар Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагууд мэдээллээ.
Тодруулбал, рашаанаас дөрвөн км-ийн зайд “Тогосчүлтэм” гэх компани цагаан тугалга олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч шон татаж эхэлсэн байна.
Тэдний ярьж буйгаар тус компани орон нутгийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр дөрвөн км орчим газар шон татаж, нэг гүний худаг гаргажээ. Үүгээр ч зогсохгүй үйл ажиллагаагаа эхлүүлэхээр экскаватор, усан буу зэрэг тоног төхөөрөмжөө нүүлгэн авчирсан байна.
Хэрэв рашааны хөндийг гурван километрийн урт, 30-40 метрийн өргөнтэйгээр ухаад эхэлвэл рашааны цооногоос ердөө нэг километрийн зайд олборлолт явагдах бөгөөд рашааны гарцад өөрчлөлт орж, ширгэх аюулд хүрэх аж.
Дээрх мэдээллийг Эрдэнэ сумын тавдугаар багийн иргэд иргэний нийгмийн төлөөллүүдэд өгсөн бөгөөд 147 өрх, зургаан аж ахуй нэгж хүсэлт илгээсэн байна.
Энэ дагуу Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын төлөөллүүд есдүгээр сарын 16-нд газар дээр нь очиж “Тогос чүлтэм” компанийн манаачийн байрлаж байсан гэрийг буулгажээ.
Нутгийн иргэд болон дээрх төрийн бус байгууллагууд тус компанийг хятадын компани байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн 2011-2041 он хүртэл цагаан тугалга олборлох лицензтэй болохыг нь тогтоосон байна.
Тэд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажилд хяналт тавин ажиллах талаар хүсэлт гаргасан байна.
Сонирхуулахад, дэлхийн цэвэр усны хагалбар, Нагалхаан уул, Цогттүвшин хайрханы энгэрт орших энэхүү рашааныг хүртэхээр жилд 10 мянга гаруй хүн зорьж очдог байна. Дотор эрхтний үрэвслийг анагаах чадалтай Өвөржанчивлангийн рашаан нь 150 метрийн гүнээс гардаг, хүний биед ашигтай 15 төрлийн найрлага агуулсан байдаг аж.