Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар “Давхар дээл” тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан.
Гэтэл 14:00 цагт товлогдсон байнгын хорооны хуралдаан хэдхэн минутын өмнө гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлууллаа.
Өөрөөр хэлбэл, Ардчилсан намынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаа суусангүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Ардын намаас 3, "Шударга ёс" эвсэл бүлгээс Л.Цог нар өнөөдрийн хуралдаа ирсэн байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Энэ бол Ардчилсан намын бүлэг фракцуудын дотоод зөрчил хурцадсаныг харуулж байна. Хэрвээ өнөөдрийн байнгын хорооны хурлаар хуулийн төслийг авч хэлэлцсэн бол унах нь тодорхой байсан учраас Ардчилсан нам ийм арчаагүй алхам хийлээ" хэмээн байр сууриа илэрхийлэв.