Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан бөх сонирхогчдын таавар эвдсэн үзүүштэй барилдаануудаар дүүрэн болов. Үзүүр, түрүүнд улсын харцага Н.Батсуурь, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан нарыг үлдэнэ хэмээн хэний ч тааварт ороогүй байх.
Улсын харцага цолноос урамтай сайхан барилдаж улсын арслан болсон Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэвжээний залуу бөх Н.Батсуурийг Нутгийн зөвлөлийн шагнал болох дөрвөн өрөө байрны батламж аваад байхад нь цөөн хором ярилцсан юм.
Түүний аав Гэлэгийн Намсрайжав улсын харцага, өвөө Ж.Гэлэг нь улсын начин цолтой. Ийнхүү энэ жилийн наадмаар улсын начин, харцагуудын удмаас арслан төрлөө.
-Улсынхаа наадмаар сайхан барилдаж арслан цол хүртлээ. Хэдийгээр бэлтгэл сайтай байсан ч ийм амжилт үзүүлнэ гэж төсөөлсөн үү?
-Бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн болохоор өөртөө итгэлтэй байсан.
-Даваа болгон дээр нэлээд няхуур барилдах шиг боллоо?
-Жилдээ нэг болдог баяр наадмаар яараад яах вэ гэж бодсон. Сайхан тултал барилдсан, санасандаа хүртэл барилдаж чадсан даа.
-Заалны барилдаануудад байнга оролцож байсан гэсэн?
-Тийм ээ, би наадмын дараа намраас хойш заалны барилдаануудыг нэг ч алгасаагүй. Түрүүлээгүй ч гэсэн үзүүрлэж, шөвгөрч байсан. Тэр болгон дээр туршлагажиж, бэлтгэлжиж байсан болов уу.
-Саяхан гэр бүлтэй болсон юм байна шүү дээ?
-Тийм ээ, хуримаа хийж амжаагүй. Хүү маань сар гаруйтай.
-Арслан цол хүртсэн шөнө юу бодогдож хонов?
-Нутгийн ах, дүүстэйгээ баяраа тэмдэглээд унтаж ч амжаагүй.