Азийн аварга шалгаруулах аэробикийн IV тэмцээн БНСУ-ын Ганвон хотод энэ сарын 17-22-нд болж, өндөрлөсөн. БНХАУ, БНСУ, Япон, Тайланд, Хонконг, Энэтхэг, Вьетнам, Австрали зэрэг 11 орны 300 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд эх орноо төлөөлөн гурван насны ангилалд нийслэлийн ерөнхий боловсролын тав, 97 дугаар сургууль, Дархан-Уул аймгийн баг, ҮБТДС, МУБИС-ийн БТДС, ШУТИС, “Лайт” клубийн 35 тамирчин оролцож нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ.
Хоёр жил тутам зохион байгуулдаг уг тэмцээний 18-аас дээш насны ангилалд ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртлээ. Харин “Dance” аэробикийн төрөлд ҮБТДС-ийн Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай баг тамирчид шилдэг гуравт шалгарч, хүрэл медалийн эзэн болжээ. Хамгийн бага насны ангилал болох 12-14 насны хосын төрөлд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Лайт” клубийн тамирчид болох Д.Батмөнх, М.Бямбацэнд нар хүрэл медаль авсан байна.
Ч.Буяндалай