АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбооны орнуудаас импортолдог дарс, оргилуун дарс, согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдэв.
Тэрбээр Европын холбоо Америкийн бурбон вискинд ногдуулсан 50 хувийн татварын эсрэг хариу арга хэмжээ авч буй нь энэ хэмээн тайлбарлажээ.
Тодруулбал Трамп ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасны хариуд Европын холбоо ирэх сарын 1-нээс эхлэн бурбон вискинд 50 хувийн татвар ногдуулахаар болсон юм.
Трамп өөрийн цахим хуудастаа “Хэрэв энэ "бүдүүлэг" татварыг нэн даруй цуцлахгүй бол Европын холбооны орнуудаас орж ирэх бүх дарс, оргилуун дарс, согтууруулах ундаанд 200 хувийн татвар ногдуулна” гэжээ.
Мөн тэрбээр Европын холбоог "АНУ-ыг ашиглах зорилгоор байгуулагдсан дайсагнагч, мөлжигч байгууллага" хэмээн шүүмжилжээ.
Энэ асуудалтай холбоотойгоор АНУ болон Европын холбооны талуудын хооронд яриа хэлэлцээ зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг Европын Комиссоос мэдээлсэн байна.
Европоос жил бүр АНУ-д 4.8 тэрбум ам.долларын дарс экспортолдог аж.
Трамп АНУ-ын худалдааны түншүүдийг өөрийнх нь улсыг мөлжиж байна гэж буруутгаж, эдгээр татварын бодлого нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд тусална гэж мэдэгдсэн. Гэвч ихэнх эдийн засагч үүнтэй санал нэгддэггүй.
Эх сурвалж: ВВС