ХБНГУ бүхий л таамгийг эвдэж, батлан хамгаалахын зарцуулалтаа үлэмж хэмжээнд нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө ил болголоо. Европын хувьд энэ нь эргэлтийн цэг ч байж болохыг Bloomberg-ийн нийтлэлч Алан Кроуфорд бичжээ.
Канцлерын албан тушаалаа удахгүй хүлээн авах Фридрих Мерц батлан хамгаалахын салбарынхаа төсвийг олон зуун тэрбум еврогоор нэмэгдүүлэхээ Мягмар гарагт зарлав. ОХУ-ын түрэмгийлэл нэмэгдэж, Атлантын далайн чанад дахь гол холбоотон нь нүүрээ бууруулж эхэлсэн энэ цаг үед дээрх шийдвэр нь зөвхөн Германаар тогтохгүй бүтэн тивийн хэмжээнд тоглоомын дүрмийг өөрчлөх боломжтой.
Ам.доллароор тооцвол Герман улс NATO-ийн орнууд дунд зарцуулалтын дүнгээрээ аль хэдийн АНУ-ын дараа бичигдэх болсон. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар Цагаан ордонд муудалцаж, Европын Холбоо дипломат арга залиа уралдуулж байх хооронд Герман улс ер бусын чимээгүй байлаа.