Орчин цагт хүүхэд төдийгүй насанд хүрэгчид ч ажил үйлчилгээ авах, боловсролын үйлчилгээнд хамрагдах, мэдлэг мэдээлэл авах зэргээр цахим орчингүйгээр амьдрах боломжгүй нөхцөл байдал бий болсон.
Манай улсын хүн амын 37 хувийг эзэлдэг хүүхэд, өсвөр насныхны 74 орчим хувь нь байнгын цахим хэрэглээтэй байдаг.
Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэгт өртөх гэх мэт их эрсдэл их байдаг учраас олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдүүдэд эрсдэлийн талаар мэдээлэл өгөх, зөв зохистой эерэг хэрэглээг бий болгох нь чухал.
Өнөөдөр "Цахим орчин дах хүүхэд хамгаалал" сэдэвт сургалтыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран зохион байгууллаа.
Хүүхдүүд цахим орчинд асуудалд өртсөнөө эцэг эх асран хамгаалагчдаа хэлэхээс айдаг, нэр төрд сөрөг байдал үүсэхээс болж гэмт хэргийн золиос болох нь нийтлэг
"Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар"-ын хэлтсийн дарга Х.Оюунтуяа:
Хүүхдүүд цахим орчинд асуудалд өртсөнөө эцэг эх асран хамгаалагчдаа хэлэхээс айдаг, нэр төрд сөрөг байдал үүсэхээс болж гэмт хэргийн золиос болох нь нийтлэг байна. Эцэг эхчүүд хүүхдээ сонсохгүй, буруутгах хандлага их. Хүүхдийг хэнтэй, юуны өмнө цагаа өнгөрөөж байна вэ гэдэгт эцэх эхчүүд хариуцлагатай байхаас гадна ярилцдаг байх ёстой. Гэр бүлийн гишүүд өөр хоорондоо тохиолдсон асуудал бэрхшээл, жаргал зовлон ярилцдаг "гэр бүлийн цаг"-тай байгаасай.
0-2 насны хүүхэд дэлгэцийн хэрэглээ байхгүй, 2-3 насанд 15 минут хэрэглэх ёстой гэх мэт цаг хугацаагаар заагаад өгсөн байдаг. Мөн насны хязгаарт тохирсон контентыг үзүүлэх хэрэгтэй. Хориотой агуулга контентыг үзүүлэхгүй байх, контентын насны тэмдэглэгээг маш сайн анзаардаг байгаарай. Хориотой контент руу ороход арга хэмжээ авдаг техникийн боломжуудыг ашиглаарай.
Хүүхдийн эрхийн зөрчлийн тоо, цахим орчин дахь дарамт дээрэлхэлт болон гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Жишээлбэл 2023 онд 600 орчим гэмт хэрэг гарсан байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Шинэчилсэн найруулгаар үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан. Тухайлбал:
Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн болон өртүүлсэн хүүхдүүдийг эцэг эх асран хамгаалагчийн хамтаар сургалтад хамруулж, 16 наснаас доош хүүхэд цахим орчинд хүүхдэд бусдадаа хор хөнөөлтэй нөхцөл байдал үүсгэсэн тохиолдолд эцэг эх асран хамгаалагчид хариуцлага хүлээнэ.
Би чамд туслах болно, чи ямар ч тохиолдолд надад хандаж болно, би чамайг ямар ч тохиолдолд ойлгоно, чиний талд зогсоно" гэдгийг үг болон үйлдлээрээ харуулаарай.
Мөн эцэг эх асран хамгаалагчид хүүхдийнхээ нэр төрд халдсан хувийн мэдээллийг цахим орчинд нийтэлсэн түгээсэн үүнтэй холбоотойгоор хүүхдэд эрсдэл үүссэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.20-н дагуу эцэг эх асран хамгаалагчид 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, ААН байгууллага 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулна.
"Тэвэр дүүрэн сэтгэл ТББ"-ын сэтгэлзүйч Б.Батчимэг:
"Хүүхдэд бага наснаас нь аюулгүй байдлын мэдрэмж өгөх ёстой. Би чамд туслах болно, чи ямар ч тохиолдолд надад хандаж болно, би чамайг ямар ч тохиолдолд ойлгоно, чиний талд зогсоно" гэдгийг үг болон үйлдлээрээ харуулаарай. Үүнийг хэвшил болгон орой болгон ярилцдаг, тусалдаг, тайвнаар ханддаг байвал хүүхэд хайрлуулж, аюулгүй байгаагаа мэдэрдэг. Ийм хүүхэд тэр болгон бусдыг дээрэлхдэггүй мөн дээрэлхэлтэд өртдөггүй.
Хүүхдийнхээ юу үзэж харж байгааг мэддэг байх хэрэгтэй. Хязгаарлалт хийх, урьдчилан чиглүүлсэн мэдээллийг өгөх, ямар нөхцөлд яах ёстой талаар мэдээлэл өгөх нь хамгийн чухал зүйл юм.
Хуучин нийгмийн үед дээрэлхэлт нь догь зүйл байсан бол одоо тийм биш болжээ. Хүмүүс мэдлэг мэдээлэл сайтай болсон учраас ирээдүйд дээрэлхэлтийн асуудал багасах өндөр магадлалтай" гэв.