АНУ-ын Лос Анжелест дахин шинэ түймэр дэгдэж, олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон хэмээн мэдээллээ.
Одоогоор орон сууц болон барил байгууламжууд түймэрт өртөөгүй ч 19 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Түймрийн утааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, тус хэсгийн гол хурдны замыг хаагаад байгаа аж.
Тус хотод энэ сарын эхээр дэгдэж эхэлсэн том түймрүүд одоо ч бүрэн унтраагүй байгаа юм. Гэхдээ албаныхан түймэрт өртөөд байсан ихэнх хэсгүүдийг хяналтдаа авсан.
Энэ түймэр Лос Анжелесийн түүхэн дэх хамгийн өндөр хохиролтой түймэр болсон. Түймрийн улмаас 28 хүн амиа алдсан юм.
Тус бүс нутагт түймэр хурдацтай тархаж байгааг хүчтэй салхи, ган гачиг зонхилж байгаа нь ургамлыг маш их хуурайшуулж, амархан, хурдан шатах нөхцөл бүрдүүлсэн гэж албаныхан тайлбарласан.
Эх сурвалж: Reuters