Цэрдийн галавын төгсгөлд буюу 66 сая жилийн өмнө дэлхийд унасан солир үлэг гүрвэлүүд болон бусад олон амьтныг сүйрүүлсэн гэж үздэг.
Гэхдээ энэ нь дэлхийд унасан хамгийн том солир биш болохыг Харвардын эрдэмтэд тогтоожээ.
Тодруулбал үүнээс 200 дахин том хэмжээтэй аварга солир гурван тэрбум жилийн өмнө унасан нь дэлхий дээрх амьдралын эхлэлийг тавьсан гэв.
Өөрөөр хэлбэл солир дэлхийд унаж, бактери болон археа гэх нэг эст организмд “бордоо” болсноор амьдралын эхэн үеийн хувьсалд нөлөөлсөн гэж үзжээ.
Тэд Өмнөд Африкийн зүүн хойд хэсгийн бүс нутагт орших эртний чулуулгийг ашиглан солирын цохилтын нөлөөг судалсан байна.
Гурав гаруй тэрбум жилийн өмнө дэлхий огт өөр газар байсан бөгөөд солирын цохилт олон давтамжтай ирдэг байжээ.
Тухайн үед манай дэлхий галт уул, чулуу хязгаарлагдмал, гол төлөв усан ертөнц байсан хэмээн Харвардын геологич Эндрю Нолл тайлбарлав.
Дэлхийд унасан тус аварга солир нь нүүрстөрөгчөөр баялаг бөгөөд фосфор агуулсан нүүрстөрөгчийн хондритын төрөл байсан аж.
Ийм төрлийн солир асар хүчтэй дэлхийд унаж, удамшлын мэдээллийг хадгалах, дамжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг молекулуудад хэрэгтэй шим тэжээл болох фосфорыг их хэмжээгээр тараасан байна.
Мөн солир унахад том хэмжээний цүнами үүссэн нь далайн гүн дэх төмрөөр баялаг ус гүехэн устай холилдож, олон төрлийн бичил организмууд үүсэхэд тохиромжтой орчин бүрдүүлсэн гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: Reuters