Энэ оны зургаадугаар сард Олон улсын сансрын станц руу хөөрсөн АНУ-ын хоёр нисгэгч хөлгийн систем доголдсоны улмаас ирэх оны хоёрдугаар сар хүртэл тэнд гацаад буй.
Тэгвэл арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа тэд хэрхэн өгөх нь олны сонирхлыг ихэд татсан.
Энэ талаар нисгэгчид “Сонгуульдаа оролцоно гэдэг иргэн хүнийхээ хувьд биелүүлж буй чухал үүргийн нэг. Бид сансраас санал өгөхөөр саналын хуудас авах хүсэлтээ илгээсэн” гэв.
Техас мужийн сонгуулийн хорооны ажилчид НАСА-тай хамтран сансарт гацсан нисгэгчид рүү PDF файл бүхий саналын хуудас илгээхээр болжээ.
Нисгэгчид тус файлыг нээж, саналаа бөглөх бөгөөд файлыг тусгай нууц үгээр хамгаалж, саналын нууцлалыг хадгалах аж. Тэдний бөглөсөн саналын хуудастай файл бүхий мэйлийг дэлхий рүү илгээж, хэвлэснээр бусад саналтай нэгтгэн, тоолох гэнэ.
1997 онд НАСА-ийн ажилтнуудыг сансраас санал өгөх боломжтой хууль баталснаар нисгэгчид сансраас сонгуулийн саналаа өгдөг болсон юм.
Эх сурвалж: NBC