gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэн: Газрын маргааны улмаас 200 гаруй өрх орох оронгүй болчихлоо

gogo.mn
Нийгэм
2025-06-10
94
Twitter logo

Гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдал, газрын маргаан, мэдээллийн ил тод бус байдлын улмаас 200 гаруй өрх орох оронгүй болсон хэмээн манай редакцад хандлаа.

Тодруулбал, 2021 онд Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хийж, барилгын ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл иргэд орон сууцандаа орж чадахгүй байгаа гэв.

Төслийг хэрэгжүүлэгч “Таун Констракшн” компани анх 2021 онд уг хорооллын барилгын ажлыг эхлүүлж, нийт 3060 айлын 17 блок орон сууц барина гэж мэдээлжээ. Улмаар иргэд гэрээ байгуулж, зарим нь 100 хувь төлбөрөө төлөөд байрандаа орох өдрөө хүлээжээ. Гэвч гэрээнд заасан хугацаа хэтэрч, товлосон огноо дахин хойшлогдсоор уг асуудал үүссэн байна.

Гэрээнд зааснааар байр ашиглалтад орох хугацаа 2024 оны гуравдугаар улирал. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч иргэн түлхүүрээ авч, шинэ байрандаа орж чадаагүй байна. Түүнчлэн энэ оны зургадугаар сарын 10-ны өдөр байрыг хүлээлгэн өгнө гэсэн албан бичгийг компанийн зүгээс гаргаж өгсөн ч, өнөөдрийн байдлаар дахин есдүгээр сар хүртэл хойшлох болсныг мэдэгджээ.

Иргэдийн төлөөлөл “2024 оны тавдугаар сард гэрээ хийсэн. Тус компани бидэнд газрын зөвшөөрөл бүрэн баталгаатай гэж 100 хувийн төлбөр авсан. Гэтэл ашиглалтад орох хугацаа хойшилсон. Ямар ч албан ёсны тайлбар, мэдээлэлгүй. Хоёроос гурван сар тутамд нэг удаа ирж уулзахад шалтаг хэлээд орхидог. Одоо бүр долдугаар сар ч биш, есдүгээр сар боллоо гээд сууж байна” хэмээн ярилаа.

Бас нэг иргэн "Би байраа гурван жил хүлээж байна. Газрын зөвшөөрөлтэй холбоотой маргаанаас болж байдал ийм зүйл болсон. Хариуцагч компани гэрээгээ  зөрчсөн гэдгийг ойлгож байна. Гэхдээ бид нөхөн төлбөр хүсээгүй, зөвхөн байрандаа орохыг л хүсч байна" хэмээн ярилаа.

Барилгын компанийн мэдээлснээр “Баянзүрх нөхөрлөл” гэх компанитай гурван талт хэлцэл хийсэн ч  гарын үсэг зурахаас татгалзсан нь газрын маргааныг үүсгэж, төслийн хэрэгжилт саатах шалтгаан болжээ.

Тус компанийн захирал П.Мэндсайхан “Байр бүрэн баригдсан, ашиглалтад ороход бэлэн болсон. Гэхдээ бичиг баримттай холбоотой асуудал үүссэн. Болчихно гэж бодсон ч болоогүй. Гэрээнд заасан үүргээ биелүүлж байшингаа би барьж дуусгасан. Бид зөвхөн байшингаа барих үүрэгтэй. Ашиглалтад оруулах эрх мэдэл бидэнд байхгүй”гэх тайлбар өгөв.

Одоогийн байдлаар 200 гаруй өрх  гэрээний нөхцөл хангагдаагүй, ашиглалтад орох хугацаа хойшилсон, тодорхой бус байдлаас болж байрандаа орж чадахгүй байна. Түрээсийн байранд  болон орон нутагт амьдардаг иргэд шинэ байрандаа орохоор нүүж ирсэн ч ийм байдал угтжээ.

Ийнхүү дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцны төслийн хэрэгжилт иргэдийн эрх ашиг, амьдрах эрхийг  ноцтой зөрчиж байгаа талаар иргэд  хэлж байна. Улмаар зохих төрийн байгууллагууд, хяналт тавих эрх бүхий байгууллагууд асуудалд анхаарал хандуулж, зохицуулалт хийх шаардлагатай байгаа гэлээ. 

Б.Төрбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан