Нийслэлээс энэ онд 60 гаруй байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилж байгаа бөгөөд энэхүү стандартыг ирэх даваа гарагт цуцална хэмээн НЗДТГ-аас мэдээллээ.
Иргэд олон нийтийн зүгээс авто замаа бус бродюраа сольж байгаа явдалд шүүмжлэлтэй ханддаг. Харин хотын даргын зүгээс бродюр сольж буй бүх байршлын авто замыг засна. Бродюр сольж байна гэдэг тухайн хэсгийн замын засна гэсэн үг. Бродюрыг нь сольчхоод замыг нь засахгүй үлдээсэн хэсэг байвал би өөрөө огцорно” гэсэн юм.
Мөн тэрбээр “Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-аас дээш өндөртэй байхаар баталсан. Бид энэ стандартыг өөрчлүүлнэ. Одоо сольж байгаа бродюрын ажлыг дуусгаж, ирэх жилээс нэг ч бродюр солихгүй замаа засна. Харин авто зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд хуучин бродюрыг хуулаад орхих бус ангилж дахин ашиглах боломжтой бродюрыг бид хэрэглэнэ” гэв.
Барилга, хот байгуулалтын сайд бродюрын стандартийг даваа гарагт өөрчилж, одоогийн заалтыг цуцлахаар болжээ.