Японы баруун өмнөд хэсгийн Кюшү арлын орчимд даваа гарагийн орой 6.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Японы Цаг уурын агентлаг газар хөдлөлтийн хүчийг эхлээд 6.4 магниутад гэж хэмжсэн ч дараа нь 6.9 болгожээ. Газар хөдлөлтийн голомт Кюшү арлын зүүн өмнөд эрэг хавьд 30 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Чичиргээ нь Кочи мужид мөн мэдрэгдсэн, одоогоор ямар нэгэн гарз хохирол бүртгэгдээгүй гэж “NHK” мэдээлжээ.
Газар хөдлөлтийн бүсэд атомын томоохон хоёр цахилгаан станц байдаг бөгөөд ноцтой гэмтэл гараагүй гэж орон нутгийн эрчим хүчний компани мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн улмаас нэг метрийн өндөртэй цунами үүссэн тул эргийн бүсийн оршин суугчдыг тухайн бүсийг орхихыг орон нутгийн хамгаалалтын албанаас нь анхааруулжээ.
Түүнчлэн газар хөдөлсний дараа Японы цаг уурын агентлагаас цунами үүсэж болзошгүй гэж сэрэмжлүүлсэн ч 23 цаг 50 минутын үед сэрэмжлүүлгээ цуцалсан байна. Миязаки мужид 20 см орчим өндөр цунами үүссэн бол Кочид 10 см өндөр цунами ажиглагджээ. Хэдийгээр цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан ч тэнгисийн эргийн ойролцоо болон ойр орчимд ажилладаг иргэдийг сэрэмжтэй байхыг Японы эрх баригчдын зүгээс сануулжээ.
Б.Бат-Очир