Монголын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас цахим хэлбэрээр бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа холбогдох байгууллагатай хуулийн дагуу гэрээ байгуулж, дансаар мөнгө гуйвуулахдаа цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраар анхаарууллаа.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д цахим хэлбэрээр залилан хийх гэмт хэрэг эрс нэмэгдэж, дотоод, гадаадын компаниудын их хэмжээний мөнгийг залилах хэрэг ихэссээр байна.
Энэхүү гэмт хэрэгт Хятадад ажиллаж, амьдарч буй манай иргэд төдийгүй БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй компаниуд өртөж буй юм.