Улсын төсвийн орлогыг нэмж, төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор зургаан төрлийн татвар нэмэхээр болсон.
Ирэх тавдугаар сараас эхлэн хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулна гэдгийг Сангийн сайд баталлаа. Харин архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, суудлын автомашины онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг ирэх оны нэгдүгээр сараас нэмнэ гэв.
Энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай улсын төгрөгийн хадгаламж 6 их наяд 287 тэрбум, валютын хадгаламж 2.4 их наяд төгрөгтэй тус тус тэнцэж байна. 5610 иргэн, 675 ААН эдгээр хадгаламжийг эзэмшдэг.
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулснаар төсвийн орлого
- 2017 онд 43 тэрбум,
- 2018 онд 67 тэрбум,
- 2019 онд 70 тэрбум төгрөгөөр тус тус өсөх юм.