Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока Монгол Улсын нийт иргэдийн тал нь амьдардаг нийслэл хотын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаа илэрхийлжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Масато Такаокаг хүлээн авч уулзах үеэр ийн хэлсэн байна.
Харин Ц.Сандуй энэ жил Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой хүрээнд тус улсын нийслэл Токио болон Саппоро хоттой харилцаагаа өргөжүүлж, ах дүүгийн харилцаатай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ хүсэлтэд Япон Улсын ЭСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн гэдгийг нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.