Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна.
Тэд аймаг, сумдын нөхцөл байдалтай танилцан, орон нутаг болон онцгой байдлын байгууллагад заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж буй юм.
Өчигдөр л гэхэд Дорнод аймгийн Баяндун суманд ажиллажээ. Ихэнх сум цасан бүрхүүлтэй, өвс тэжээлийн дутагдалтай байгаа бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу орон нутагт хуваарилсан өвс, тэжээл, автомашин, бараа материалыг хүлээлгэн өгч байгаа аж.
Улсын онцгой байдлын комисс энэ сарын 23-ны өдөр хүртэл ажиллана.