“Хангай” хотхонд 200-гаад айл түр төвхнөв, оны өмнөхөн. 2000 гаруй айлын энэ хотхоныг уг нь иргэдэд өмчлүүлэхээр барьсан. Эхний ээлжийн сууцууд ч ийм зарчмаар эзэндээ хүрсэн юм. Харин өнгөрсөн оноос борлуулалт нь эрс багасчээ. Бараг л зогссон байна. Олон давхар барилга, эзнээ хүлээсэн цэлгэр өрөөнөөс өөр зүйл үлдээгүй аж.
Хэдийгээр өрөөнүүд эзгүй ч, хэдийнэ халуун ус, дулаанд холбочихсон. Тиймээс хоног хоногоор дулаан “залгиж, өдөр, өдрөөр үргүй зардал гаргасаар. Үүнийг ч барилгын компани зүгээр хараад удаан суусангүй. “Амьгүй” барилгуудаа ажилтай болгосон нь энэ. Яг ийм байрууд нийслэлд хэдэн мянга бий. Нөгөө талаар эдгээрийг худалдаад авчих, ипотекийн зээлийн шалгуур хангасан өрхийн тоо цөөрч байна. Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлт улам холдсоор.
Харин энэ хоосон орон зайг нөхөх арга нь түрээс. Өнгөрсөн онд төрийн өмчит компани борлогдоогүй байруудаа түрээсэлснийг бид мэднэ. Тэгвэл шинэ оны өмнөхөн хувийн компаниуд төртэй хамт түрээслэх аянд нэгдлээ. Түрээслээд ч болов урсгал зардлаа нөхөхөөр шийдсэнийгээ учирлаж байна.
Түрээсийн орон сууцны үнэ 5-23 хувиар буурчээ
Түрээсийн орон сууцны тоо нэмэгдэхийн хэрээр үнэ буурч байна. Орон сууцны үнэ даган, хөөсөрсөн түрээсийн ханш сүүлийн жилийн хугацаанд мэдэгдэхүйц урууджээ. “Барилга Эм Эн" компанийн судалгаагаар 2016 оны эцсийн байдлаар 2015 оныхоос 5-23 хувиар буурсан байна. Тэр тусмаа, сарын түрээс нь 4-6 сая төгрөгөөр хэмжигддэг тансаг зэрэглэлийн орон сууцны төлбөр огцом буурсан дүн гарав. Учир нь энэ төрөлд эрэлт эрс багасчээ.
Сонирхолтой нь, энэ дунд өсөлт бас байна. Судлаачийн үзэж буйгаар энгийн орон сууцны түрээсийн үнэ буурсан. Харин нийтийн байр буюу хотын захад байрладаг, төвийн халаалт, дулаанд холбогдоогүй барилгын түрээсийн үнэ өссөн байх юм.
Нийслэлийн ЗДТГ анх “Ахмадын орон сууц” нэртэй, хямд үнэтэй, түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ам метр нь 3000 төгрөгийн төлбөртэй уг сууцанд өдгөө 500 орчим айл оршин сууж байна. Үүнээс гадна Төрийн орон сууцны корпорацийн (ТОСК) хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг та дуулсан байх. Ер нь төрөөс хэрэгжүүлж буй түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдийн тоо өндөр байна. Учир нь төр зах зээлийн ханшаас хоёр дахин хямд үнээр түрээсэлж байгаа юм. Хувь хүнээс орон сууц түрээслэн амьдарч байгаа өрхүүд сардаа 300-1100 мянган төгрөгийн түрээс төлдөг.
- Төр төдийгүй хувийн хэвшил ч орон сууцны түрээсийн үнээ буулгах шаардлага байна.
- Түрээсийн орон сууцны зах зээл тэлснээр Улаанбаатарын утаа бууруулахад ч эерэг нөлөөтэй
- Нийтийн байр буюу хотын захад байрладаг, төвийн халаалт, дулаанд холбогдоогүй барилгын түрээсийн үнэ өсчээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 40 мянган иргэн байр түрээслэн амьдардаг гэсэн албан судалгаа бий. Түүнчлэн гэр хорооллын иргэд ч хямд түрээсийн байр сонирхох нь нэмэгджээ. Үүнээс үзэхэд, орон сууцны түрээсийн зах зээлд эрэлт байгааг харж болно. Тоон үзүүлэлтүүд ч үүнийг гэрчилнэ. “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо гэхэд 14 мянгыг давжээ. Бас ТОСК-ийн “Түрээсийн орон сууц”-нд амьдрах хүсэлтэй иргэдийн тоо нийлүүлэлтээс нь 4-5 дахин илүү.

Өөрөөр хэлбэл, үнээ буулгаж чадвал түрээсийн зах зээлийн эрэлт хэдэн мянгаар хэмжигдэх нь. Гэхдээ төрийн өмчит орон сууцыг эс тооцвол энэ зах зээлд эрэлт хангасан хямд нийлүүлэлт ховор байна. Гэтэл түрээс нь хямд орон сууцны тоо хязгаартай. Иймд ийм сууцыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа албаныхан мэдээлэв. ТОСК энэ оны эхээр 300 айлыг түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж буй аж. Бас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эрчимжүүлэх “Буянт -Ухаа 3” хорооллыг барьж байгуулахаар зорьж буйгаа Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэлэв. Тус компани гадаадын хямд өртөгтэй, санхүүжилтын эрэлд гарчээ.
Үүнээс гадна орон нутагт ч ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа. Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг долоон аймагт Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар барьсан байруудыг түрээслэхээр болсон.
Орон сууцны зах зээлийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Гэхдээ энэ нь түрээсийн орон сууцны зах зээл тэлэх, ил тод, эрх зүйн хүрээнд урагшлах боломж олгож байна. Оффисийг эс тооцвол орон сууцны түрээс харьцангуй хязгаарлагдмал хүрээнд өрнөдөг байсныг бид мэднэ. Сүүлийн жилүүдэд зах зээлийн зарчмаар урагшилж эхлээд байна. Нөгөө талаас, Улаанбаатарын утааг бага боловч бууруулах нэг арга нь түрээсийн орон сууц болохыг албаныхан үзэж байгаа. Хоосон орон сууцуудыг эзэнтэй болгож, богино хугацаанд гэр хорооллыг хумиж, агаарын бохирдлыг багасгах боломжтой. Гагцхүү төрөөс гадна хувийн хувшил үнийн таатай нөхцөл бүрдүүлснээр дээрх давуу талууд бодит биелэл болох юм.
Г.Байгал